Беларусь Украины хилийн ойролцоо армийнхаа гуравны нэгийг байршуулжээ

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ням гарагт /2024.08.18/ мэдэгдэл хийхдээ Украин 120 мянга гаруй цэрэг хилийн ойролцоо байршуулсан гэжээ.
Ийм учраас Беларусийн зэвсэгт хүчний гуравны нэг нь Украины хилийн ойролцоо хүрч ирсэн байна.
Тус улсын төрийн өмчит телевиз “Belta” Лукашенкогийн өгсөн ярилцлагаас иш татан мэдээлэхдээ “Тэдний түрэмгий бодлогыг (Курскийн довтолгоо) хараад тодорхой цэгүүдэд зэвсэгт хүчнээ байрлуулсан” гэжээ.
Путиний ойрын холбоотон гэгддэг Лукашенко өнгөрсөн долоо хоногт ОХУ, Украиныг хэлэлцээ хийж дайныг зогсоохыг уриалсан юм.
Украины хилийн албаны хэвлэлийн төлөөлөгч Андрей Демченко ням гарагт /2024.08.18/ хэлэхдээ Беларусьтай хиллэдэг бүсэд нөхцөл байдал өөрчлөгдөөгүй гэжээ.
Тэрбээр “Бидний харж байгаагаар Лукашенкогийн ярьдаг зүйл ч өөрчлөгдөөгүйг харж болно. Террорист улсад таалагдахын тулд нөхцөл байдлыг байнга хурцатгаж байна. Хилийн ойролцоо Беларусийн цэргийн техник хэрэгсэл, хүн хүчний тоо нэмэгдсэн зүйл ажиглагдаагүй ” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв.Гэрт нь хулгайч орохыг хэнч хүсэхгүй.