ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Тяньжин боомтод монголын 5100 ачааны чингэлэг 90-120 хоног гацаад байна

БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улсын 5100 орчим чингэлэг 90-120 хоног гацаад байгааг "Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо" холбоо онцолжээ.

Ковидын үед БНХАУ-аас Монгол Улс руу нэвтрэх ачаа эргэлт ихээр гацаж байсан байсан бол Тяньжин боомтод өнгөрөгч хавраас чингэлэг төвлөрөл ихээр үүсэх болсон юм.

Энэ талаар "Монложистик Ворлдвайд" компанийн Гүйцэтгэх захирал И.Цогбаяр "Чингэлгийн хүлээгдэх хугацаа уртассанаар тээврийн зардал өсөж байгаа. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улмаар инфляцын өсөлтийг өдөөх боломжтой. Энэ нөхцөл байдал богино хугацаандаа шийдэгдэхгүй, он дуустал үргэлжлэх төлөвтэй” гэсэн тодруулга өгчээ.

Тоон мэдээллээс харахад, 2024.08.01-19-ний өдхрүүдийн хооронд Тяньжин боомтоос Эрээн, Замын-Үүд чиглэлд нийт 26 галт тэрэг гарсан байна. Чингэлгүүд Тяньжинд хүргэгдсэнээс хойш дунджаар 90-120 хоногийн дараа Монгол руу ачигдаж байгааг түргвэчлэх тал дээр холбогдох албаныхан ажиллаж байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа аж.

Боомтод төвлөрөөд буй импортын ачааны 50 хувийг Япон, БНСУ-аас оруулж ирж буй автомашинууд эзэлж байгаа юм. Дотоодын нөхцөл байдлын тухайд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан, импортын барааны эрэлт харьцангууй өндөр байгаа онцлог үе юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тяньжинд гацаад байгаа ш�##�тгаан нв юу юм бэ?? Гацаад байгааг хүн болгон л мэдэж байгаа!!

Zochin
Zochin

Zaa ter tomriin segnuud tendee hevtej baival taarana. Endee bagtaj ydaj baij.

Зочин
Зочин
Reply to  Zochin

Төмрийн сэгнүүд чинь оросруу ихээрээ гардаг болсон шүү зөвхөн Монголд биш Казахстан руу бас

Зочин
Зочин

10 р богдтой холбоотой шантааж

Зочин
Зочин

Орос ялж бна гэж шаахх юм пизддаа нар. Хаана ялаад бга юм пиззда минь.Баримттай хуццаарай. Нэг л их оросыг шүтсэн пизздакууд.Тийм л сүрхий юм бол Англи Америктайгаа байлдаач л�##�ларууд минь. Орос ах нар гэж цэмцгэнсэн шэээсууд

Иргэн
Иргэн

Удахгүй хуучин буруу хүрдтэй машиныг зогсоогоод ирхээр улс орны в�##�ютын урсг�##� төмрийн сэгрүү урсах нь багасна!!! 7- дээшээ настай тээвэрий хэрэгсэл үүнээс хойш Монгол улсын хилээр бүү оруул!!!

zochin
zochin

Америкийг дагаж с�##�багнаад ингэж байгаа юм. 2хөрштэйгээ эвтэй бай

Зочинfdg
Зочинfdg

hyatadiig sain doromjlood bai ta nar. buh umaa china aas avch baij

Холбоотой мэдээ

Back to top button