Эдийн засгийн мэдээ
Сэлэнгэ аймаг 378.5 мянган тн ургац хураах урьдчилсан дүн гарчээ

Сэлэнгэ аймаг энэ онд 186.7 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс
- 151 мянган га-д үр тариа,
- 142 мянган га-д улаан буудай,
- 12.6 мянган га-д тэжээлийн ургамал,
- 18 мянган га-д тосны ургамал,
- 2.5 мянган га-д төмс,
- 2.6 мянган га-д хүнсний ногоо,
- 9.0 мянган га-д бусад үр тариаг тариалжээ.
2024 оны ургац хураалтын дүнгээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд улаанбуудай нэгж га талбайгаас 14.2 цн буюу 181.8 мянган тн, тосны ургамал нэгж га талбайгаас 4.7 цн буюу 21.8 мянган тн, тэжээлийн ургамал нэгж га талбайгаас 13.4 цн буюу 23.7 мянган тн, төмс нэгж га талбайгаас 136 цн буюу 39740 тн, хүнсний ногоо нэгж га талбайгаас 139 цн буюу 111435 тн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.