Эдийн засгийн мэдээ

Тавантолгой ордын нөөц, баялгийг 8.1 тэрбум тонноор шинэчлэн тооцоолжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлох, ордыг цогцоор хөгжүүлэх, нөөцийг зүй зохистой ашиглах бодлого хэрэгжүүллээ. Ингэснээр Тавантолгой ордын Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд 2017-2023 онд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэжээ.

Улмаар өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд өмнөх тайлангийн үр дүнтэй харьцуулбал 29 хувь буюу 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж, ордын нийт нөөц, баялгийг 8.1 тэрбум тонноор шинэчлэн тооцоолсон байна. 

Үүний үр дүнд цаашид Тавантолгойн ордын нөөцийг зүй зохистой ашиглах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ордын нүүрсийг гүн боловсруулж олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай төсөл хэрэгжүүлэх суурь судалгааны ажил болох аж.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 31, 2024 11:39

Бортээгийг дарга нартайгаа нийлээд гусцан Амарбаясаглан дотороо баяртай байгаа даа

Холбоотой мэдээ

Back to top button