Өнөөдөр "20 минутын хот" Үндэсний хороо хуралдаж, түгжрэлийг хэрхэхээ шийднэ

Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагаа эхэлж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж эхэллээ.
Цаг үеийн энэ нөхцөл байдалтай холбогдуулан “20 минутын хот” үндэсний хороо өнөөдөр /2024.09.01/ анхдугаар хуралдаанаа хийнэ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэнгээр ахлуулсан тус хороо өнөөдөр хотын замын түгжрэлийг бууруулахад цаашид ямар арга хэмжээ хэрэгжүүлэх, дугаарын хязгаарлалт хийх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Өмнө жилүүдэд хичээлийн шинэ жилийн эхний өдрүүдэд дугаарыг тэгш, сондгойгоор зорчуулж бэлтгэл ажлын үеийн замын ачааллыг шийдэж ирсэн. Харин энэ жил хамгийн түрүүнд авсан арга хэмжээ бол төрийн байгууллагын автомашинуудын 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахаас татгалзсан.
Дугаарын хязгаарлалтын асуулт дээр Р.Эрдэнэбүрэн "Хязгаарлалт хийх шиг амархан зүйл байхгүй. Энэ талаар нийслэлийн удирдлагатай зөвшилцөнө. хэрвээ хийвэл энэ жил сүүлийн удаа байх болно” гэсэн юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэгш сондгойгоор нь нэгн сар явуулах хэрэгтэй
Заав�##� өнөөдөр байдаг нь ч юу вэ, хичээл эхлэхээс өмнө зохицуулахгүй ажил хийсэн дүр үзүүлэх гэж байдаг.