Нийгэм мэдээ
BTS хамтлагийн Шюгаг 15 сая воноор торголоо

БНСУ-ын BTS хамтлагийн Шюга өнгөрсөн наймдугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цахилгаан скүүтер унасан гэх хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан билээ.
Тэгвэл түүнд хийсэн шинжилгээгээр согтуурлын хэмжээ 0.227% байсан нь батлагджээ. Мөн БНСУ-ын шинэчлэгдсэн хуулиар 0.08-0.2% согтуурлын хэмжээтэй хүмүүст 1-2 жилийн хоригдох ял эсвэл 5-10 саяын торгуулийн шийтгэл оноодог бол 0.2%-аас дээш согтуурлын хэмжээтэй хүнд 2-5 жилийн шоронд хоригдох ял эсвэл 10-20 сая торгуулын ял оноодог байна.
Ийнхүү өчигдөр /2024.09.11/ BTS хамтлагийн гишүүн Шюгад 15 сая вонын торгох ял оногдуулсан хэмээн тус улсын хэвлэлээр мэдээлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.