Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ: ОХУ болон БНХАУ-ын технологитой машинд хориг тавихыг авч үзэж байна

АНУ-ын Худалдааны яам даваа гарагт /2024.09.23/ мэдэгдэл хийхдээ ОХУ болон БНХАУ-ын программ хангамж, техник хэрэгслээр тоноглогдсон машинд хориг тавихаар эрэлхийлж байна гэжээ. Энэ нь үндэсний аюулгүй байдал болон Америк жолоочдыг хамгаалах зорилготой алхам хэмээсэн байна.

АНУ-д зарагдаж буй машинуудад ОХУ, БНХАУ-д бүтээсэн программ хангамж хомс байдаг. Гэхдээ программ хангамжтай харьцуулахад БНХАУ-д үйлдвэрлэсэн техник хэрэгсэл илүү хэрэглэгддэг юм. Техник хангамжийг солихын тулд инженерчлэл болон угсралтын шугамд нарийн төвөгтэй өөрчлөлт хийх шаардлага гардаг байна. Ийм учраас Худалдааны яамны албан тушаалтнууд мэдэгдэхдээ 2027 оноос эхлэн ОХУ, БНХАУ-д бүтээсэн программ хангамжтай, 2030 оноос эхлэн тэдгээр улсуудад үйлдвэрлэсэн эд ангитай машин борлуулахыг хориглохоор төлөвлөж байгаа гэжээ.

Худалдааны яамны сайд Жина Раймондо хэлэхдээ хүнд нөхцөл байдалд гадаадын дайснууд АНУ-д буй тээврийн хэрэгслийг нэгэн зэрэг зогсоож, хяналтдаа аван замуудыг хааж болзошгүй хэмээсэн байна.

Эх сурвалж Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 25, 2024 07:12

АНУ-н машинууд бас бат�##�гаа байхгүй ш д.

Холбоотой мэдээ

Back to top button