НИЙГЭМ
Фото: 27,800 м.кв талбайд явган хүний зам тохижуулах ажил дууслаа

2024 онд нийслэлийн хэмжээнд 27,800 м.кв талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн тухай Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Тэгвэл одоогийн байдлаар тус ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тодруулбал, энэ ажлын хүрээнд СХД-ийн Өнөр хорооллын 107, 110 дугаар цэцэрлэг, 81, 86 дугаар сургууль болон БЗД-ийн 44 дүгээр сургууль, Амгалан цогцолбор сургууль орчимд явган хүний зам хийх ажил дуусаад байна.
Ташрамд дурдахад энэ онд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг орчимд явган хүний зам шинээр хийж, иргэдэд ээлтэй хот болгохоор зорьж байгаа юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
явган зам энд тэнд ундуу сундуй л байгаад байна шүү дээ