Ирэх сард Пафф Даддигийн шүүх хурал болно

Ирэх сарын 7-ны өдөр реппер Шон Дадди Комбсын шүүх хурал товлогдсон байна. Энэхүү шүүх хурал АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас илүү дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа юм.
Цагдаа нар хэд хоногийн өмнө түүний нэр дээрх орон сууцнаас хүүхдийн 1000 гаруй тос болон мансууруулах бодис, галт зэвсэг олж, хураасан юм.
“Bad Boy Records” студийг үүсгэн байгуулагч бөгөөд орчин цагийн хөгжмийн ертөнц дэх хамгийн нөлөө бүхий реппер, продссер Шон Дадди Комбс буюу Пафф Даддиг хар тамхи, хууль бус бичлэгээр сүрдүүлсэн, хүчирхийлэл, бэлгийн дур хүслээ хангахын тулд эмэгтэйчүүдийг албадсан зэрэг хэргүүдийг зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн гэх нийт гурван зүйл бүхий 14 хуудас хавтаст хэрэгт холбогдуулж, өнгөрсөн долоо хоногт баривчилсан билээ.
Хэрвээ 54 настай түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол багадаа 15 жил хорих ял авна. Энэ нь түүний хувьд бүх насаараа хоригдох ял авч байгаагаас ялгаагүй юм. Урьд нь Пафф Даддигийн хүү нь хүртэл хүчингийн хэргээр цагдаад дуудагдаж байжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bolj davartsan gorilla