БНХАУ-ын цөмийн хүчин чадалтай шинэ шумбагч зогсоол дээрээ живжээ

БНХАУ-ын цоо шинэ цөмийн хүчин чадалтай шумбагч онгоц хөлгийн зогсоол дээрээ живсэн гэж АНУ-ын албан тушаалтан мэдэгджээ. Тус явдал өнгөрсөн тав эсвэл зургаадугаар сард Ухань хотын ойролцоох Вучан хөлгийн зогсоолд болсон байна.

АНУ-ын батлан хамгаалахын албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ Жоу зэрэглэлийн шинэ шумбагч онгоцны хамгийн анхны загвар нь живсэн болохыг хиймэл дагуулын зураг харуулсан гэжээ. Жоу зэрэглэлийн шумбагч онгоц нь БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчний хамгийн сүүлийн үеийн хөлөг аж. Одоогийн байдлаар тус ослын улмаас хүн бэртэж, хохирсон эсэх нь тодорхойгүй байна. Мөн ямар нэгэн цөмийн түлш байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Шумбагч онгоцыг уснаас гаргаж авсан ч мэргэжилтнүүд засварын ажил нь олон сарын турш үргэлжилнэ гэж таамаглаж буй. Одоогийн байдлаар БНХАУ-ын зэвсэгт хүчин энэ явдлын талаар мэдээлэл хийгээгүй байна. АНУ-ын батлан хамгаалахын албан тушаалтан БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчин уг явдлын нуун дарагдуулсан нь гайхах зүйл биш хэмээжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сатаны орон ануус дандаа худлаа хуцнаа
Лол гуай Хятадад маш их хайртай болохоороо АНУ-г хачин ууртайгаар хараан зүхэж бнаа даа ?!