Эдийн засгийн мэдээ

Зэсийн үнэ тонн нь 10,000 ам.доллар давлаа

БНХАУ эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч эхлээд байгаа энэ үед зэсийн үнэ тонн нь 10,000 ам.доллар давж, төмрийн хүдрийн үнэ 100 ам.доллар давлаа.

2024, 2025 онд зэсийн үнийг тонн нь дунджаар 8000 ам.доллар байх төлөвтэй гэж "Fitch Ratings” өнгөрсөн онд тооцоолж байсан. Харин одоогийн байдлаар тухайн тооцооллоос 2000 ам.доллараар өссөн үзүүлэлттэй харагдаж байгаа юм.

Үл хөдлөх хөрөнгийн уналтыг зогсоож, бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргаснаар Лондоны металлын биржид зэсийн үнэ 2 гаруй хувиар өслөө. Энэ нь гурван сарын дээд цэгтээ хүрсэн дүн болж байна. Мөн тус улс томоохон банкнуудын мөнгөний нийлүүлэлтийг 142 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.

БНХАУ болон АНУ-ын холбооны нөөцийн банкны шийдвэрүүд ойрын хугацаанд эрэлтийг нэмэгдүүлэхгүй гэж “Toronto Dominion” банкны таваарын стратегич байр сууриа илэрхийлжээ.

З.УЧРАЛ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button