Хатуу хогийг дахин боловсруулж, хайрга болгох үйлдвэр баригдаж байна

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хүрээнд НЗДТГ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын Холбоо 2018 оны тавдугаар сарын 9-ний өдөр гэрээ байгуулж, 2022 оноос “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
Уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны хогийн цэгийн дэргэд эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, 5.5-8.5 сая тонн хог хаягдлыг дарж булах ландфил талбай, барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөн бүтээн байгуулалтын ажил хийж эхэлсэн.

Тус байгууламж нь Морингийн давааны хогийн цэгийн хаягдлыг дарж, булахаас гадна барилгын хог хаягдлыг бутлан дахин боловсруулж 20, 30, 40 мм-ийн хайрга үйлдвэрлэнэ.
Уг үйлдвэр ландфиллын байгууламж, үйлдвэрийн талбайгаас гадна машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрдэж буй. Өнөөдрийн байдлаар барилгын ажлын явц 97 хувьтай үргэлжилж байна.

2022 онд эхэлсэн уг төслийн ажлыг Хотын дарга Х.Нямбаатар эрчимжүүлснээр бүтээн байгуулалтын цогцолбор энэ оны III улиралд ашиглалтад ороход бэлэн болжээ.

Түүнчлэн төслийн хүрээнд төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм болон барилга нураах, буулгах зориулалттай долоон экскаватор, зургаан бульдозер, дөрвөн авто самосвал, дөрвөн бутлагч, нэг нягтаршуулагч, хоёр усны машин, нэг пик-ап, чирэгч толгой, чиргүүл буюу нийт 29 нэр төрлийн машин механизм, дагалдах хэрэгслүүдийг өнгөрсөн арванхоёрдугаар сард Хотын дарга Х.Нямбаатар хог дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хог дахин боловсруулах асууд�##� дэлхий дахианд чух�##� асуудлын нэг болсон тул түргэн ашигл�##�танд оруулах л хэрэтгэ йдээ
Сайхан мэдээ байна,
Нөгөө Оросялначуудын үзэн ядаад байдаг барууныхан л монголд тус�##�ж байгаам байна.
Бетоныг бутладаг уу энэ л хэрэгтэй байна
Hyambaatar bol hiigeegui bdg bgaashu sain bolson um bolgond garaa dursen um shig havchuulchih umda