ЭРЭН СУРВАЛЖЛАХ

ОБЕГ-ын хурандаа Н-тэй холбоотой баяр тэмдэглэх үеэр нэг алба хаагч амиа алдлаа

Онцгой байдлын алба хаагчид архидан согтуурсан үедээ нэгнийхээ амь насанд хүрсэн байж болзошгүй хэрэг есдүгээр сарын 28-ны өдөр гарчээ.

Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар, "ОБЕГ-ын хурандаа Н нь өөр газар руу шилжихтэй холбоотой баяраа Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг "Е" гэх зочид буудалд тэмдэглэх үедээ архидан согтуурсан. Гэтэл баярт нь хүрэлцэн ирсэн алба хаагч 35 настай О нь тодорхойгүй шалтгааны улмаас нас барсан" хэмээв.

Баяраа тэмдэглэсэн Н нь амь насаа алдсан О-той маргалдаж, гар зөрүүлсэн гэх мэдээллийг албан бус эх сурвалж өгч буй.

Уг нь тухайн алба хаагчийг ухаангүй байхад нь ар гэрт нь хүлээлгэн өгсөн гэх боловч эргэн сэргэлгүй амиа алдсан байна.

-Гадны нөлөөтэй нас барсан эсэх шинжилгээний дүгнэлтээр тогтоогдоно-

Тус хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Тус хэрэг есдүгээр сарын 28-ны өдөр манай байгууллагад бүртгэгдсэн. Одоогоор хэрэгт холбоотой хүмүүсээс мэдүүлэг авч, шалгалтын ажиллагааг явуулж буй. Гадны нөлөөтэй нас барсан эсэх шинжилгээний дүгнэлтээр тогтоогдоно. Мөрдөн шалгалт үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна" хэмээсэн юм.

Нас барсан алба хаагч гурван хүүхэд гэр бүлийн хамт амьдардаг, Нийслэлийн ОБГ-ын мэргэжилтэн байсан аж.

Бид ОБЕГ-тай холбогдож тухайн хэргийн талаар тодруулсан боловч бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Тус газраас нас барсан алба хаагчид эмгэнэл илэрхийлсэн байна.

Тайлбар байхгүй.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 3, 2024 09:21

Сэтгүүлчид өчнөөн мэдээ бичдэг байж үг хэллэгтээ анхаармаар юм. ОБЕГ-ын хурандаа гэж цол байхгүй. Онцгой байдлын хурандаа ч гэж цол байхгүй. Тэнд ажилладаг, хурандаа Н гэх мэтчилэн бичих ёстой. Мөн таамгаар мэдээ бичихээ больмоор юм.

Холбоотой мэдээ

Back to top button