Нийгэм мэдээ
Б.Чойжилсүрэн 11-11 төвд ажиллаж, гомдол шийдвэрлэнэ

Засгийн гишүүд ээлж дараалан Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж иргэдийн гомдол, саналыг сонсож байгаа билээ.
Өнөөдөр /2024.10.14/ тухайд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллахаар болжээ. Тэрбээр 10 дугаар сарын 14-ний 10.30-12.00 цагт тус төвд ажиллах юм байна. Энэ үеэр иргэд салбарын сайдаас гадна Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан сүлжээ, Улаанбаатар дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагуудаас мэдээлэл авах боломжтой ажээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.