Нийгэм мэдээ
Жороор олгогдож байгаа эмийн мэдээллийг druginfo.mohs.mn сайтаар шалгана

Энэ 10 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж байгаа Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчлэлээр ихэнх эм зөвхөн эмчийн хүчинтэй жороор олгох болсон тул иргэд эмийн сангаас хүчингүй жороор болон жоргүйгээр эм авах боломжгүй болсон. Иргэдийн хувьд эмийг жортой, жоргүй олгох талаар нийгмийн сүлжээнд маргаан өрнөж, мэдлэг хомс байгаа юм.
Толгойн өвдөлт намдаах, өвчин намдаах буюу Ибупрофен, халуун бууруулах, ханиадны эм, натри, рингер гэх мэт ихэнх эмийг заавал эмчийн бичсэн, стандартын шаардлага хангасан жороор олгож байгаа талаар эмийн сангууд цахим хуудаснаа мэдээлээд байгаа билээ. Иймд иргэдийн авах гэж буй эм жороор олгогдох эсэх талаар мэдээллийг druginfo.mohs.mn сайтаас харж болох аж.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.