Нийгэм мэдээ

“Play Time”-ийн үеэр хулгайд алдсан гар утсыг улсын хилээр гаргаж, худалдахыг завджээ

Манай Улсын хамгийн том хөгжмийн наадам болох "Play Time" жил бүрийн долоодугаар сарын эхний долоо хоногт болдог билээ. Энэ үеэр наадмыг зорин очиж буй залуусын хувьд хувийн эд зүйлсээ алдах тохиолдол нэлээдгүй тохиолддог юм.

Тэгвэл өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Алтанбулагийн боомтоор улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсан Iphone загварын 15 ширхэг гар утсыг илрүүлж, хураан авчээ. Уг хэрэгт Улаанбаатар Улаан-Үүд хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyoto velfire маркийн автомашины жолооч “З”-г холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эд мөрийн баримтаар хураан авсан гар утаснууд нь Нийслэлийн нутаг дэвсгэрээс халаасны хулгайн гэмт хэргийн замаар алдагдсан ба одоогоор 3 хохирогчийг тогтоож мэдүүлэг авсан ба Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан номын баярын үеэр алдсан Iphone 14 pro max, “Play Time” хөгжмийн наадмын үеэр хулгайд алдсан зэрэг гар утаснуудыг эзэмшигчийг тогтоогоод байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
10 сар 15, 2024 17:44

Зөв байна баяр хүргэе.

Back to top button