Нийгэм мэдээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг нээсэн Жонгүг, Super Bowl-ын нээлтийн урилгаас татгалзжээ

Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын үндэсний хөлбөмбөгийн лиг буюу NFL-ийн нэг хэсэг болох Super Bowl Haftime Show-д Америкийн поп од Ашер хамтран үзүүлбэр үзүүлэх саналыг Жонгүг-д тавьсан ч цэрэг татлага эхлэх гэж байгаатай холбогдуулан татгалзсан нь саяхан олон нийтэд ил болоод байна.

Зарим шүтэн бишрэгчид нь түүнийг “Super Bowl-ын анхны К-поп уранбүтээлч байх боломжоос татгалзсанд сэтгэл дундуур байгаагаа цахим ертөнцөд илэрхийлсээр байна.

Super Bowl Haftime Show-д Майкл Жексон, Пол Маккартни, Бейонсе, Леди Гага зэрэг алдартай дуучид оролцож байжээ.

Аравдугаар сарын 7-ны өдөр The New Yorker сонинд “HYBE America” компанийн гүйцэтгэх захирал Скутер Браун Жонгүгийн бие даасан цомгийн “Standing Next to You” дууны ремиксийг дуучин Ашертай хамтран дуулсан гэж мэдээлсэн.

БНСУ-ын шинэчилсэн найруулсан цэргийн албан тухай хуульд соёл спортын сайдын зөвшөөрлийн дагуу цэргийн албыг 30 нас хүртэл хойшлуулах боломжтой байдаг тул фэнүүд нь дахин шинэ түүх бичих алтан боломжийг алдсан хэмээн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч BigHit Music 2023 оны арваннэгдүгээр сард BTS хамтлагийн гишүүд болох Намжүүн, Жимин, Ви, Жонгүг нарын цэрэг татлагыг эхлүүлж 2025 онд бүрэн хэмжээний эргэн ирэлт хийх зорилготой гэдгээ зарласан юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button