НИЙГЭМНийгэм мэдээ

Хүний эрхийн мэдрэмжгүй “маркетинг”

Өчигдрөөс /2024.10.16/ эхлээд цахимд “Грийн индастри ХХК”-ын бүтээгдэхүүн Лапша брэндийн рекламын постер хуудас олны анхааралд өртөж, шүүмжлэл дагуулж эхлэв. Постер дээр өвдгөө тэврээд сууж байгаа бүсгүйн урд жин хэмжигч байршуулсан дүр зураг байсан бөгөөд үүн дээр "Оройн хоолондоо шөлтэй хоол ид, таргалахгүй" зэрэг мэдрэмжгүй үгсийг дурдаж өгчээ.

Энэ нь олны анхааралд өртөх, магадгүй иргэдийн доог тохуу болох үйлдлээ маркетинг гээд ойлгочихсон компаниудын ээлжит тэнэглэл байсан гэхэд болно. Иргэд ч  тэгээд хэр баргийн тэнэглэлийг тоохооргүй, хашир сэтгэхүйтэй болсныг тэд анаарахгүй л явна.

Дээрх үйлдэл бол хамгийн наад захын сүүлийн үеийн жишээ юм. Түүнээс бүхий л салбарт хүний эрхийн мэдрэмжгүй, гаднын улс орнуудаас хуулбарласан рекламны санаанууд хамгийн их шүүмжлэл дагуулдаг. Мөн үүний өмнөхөн олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан “Таванбогд групп”-ийх KFC мэндчилгээ хүргэхдээ бусдын зургийг зөвшөөрөлгүй авч ашигласан. Ингэхдээ эмэгтэй хүний толгойн зургийг эрэгтэй хүний их биеийн зурган дээр фотошоп ашиглан наасан нь асар ёс зүйгүй үйлдэл болсон билээ. Сэтгэж чадахгүйн гор нь л энэ мэт туйлын мэдрэмжгүй, хулгайн үйлдлээр илэрч байгаа юм. Хулгайлах бол тултал хулгайлаад эс бөгөөс бүр больчих л хэрэгтэй.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УТСАН
УТСАН
10 сар 17, 2024 15:21

ТРАНСЖЕНДЕР ЮМ УУ? ЭНЭ ЗУРГАН ДЭЭР БАЙГАА КҮН

Холбоотой мэдээ

Back to top button