УЛС ТӨР

Т.Мөнхсайхан: Иргэдээ бус эмч, мэргэжилтнүүдээ гадагш нь явуулдаг болно

“Эрүүл мэндийн салбарын 7 хоног” арга хэмжээний хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн бодлого тэргүүлэх чиглэл болох нь” уриан дор салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. 

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Удирдлагын манлайлал, байгууллагын соёл” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт ирэх 2025 онд нэмэгдэж байгааг дуулгаад Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх чиглэл барин ажиллаж буйгаа танилцуулав.

Тодруулбал,

  • “Эрүүл шүд” - ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шү, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн зохион байгуулах, 
  • “Хорт хавдраас сэргийлэх, хянах” - Хавдар судлалын Үндэсний төвийн салбар эмнэлэг барих, хүний папиллома вирусний вакцинжуулалт, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт
  • “Эрүүл монгол” -  Архидан согтуурахтай тэмцэх хууль, Эрүүл мэндийг дэмжих сан,
  • “Эрүүл мэндийн боловсрол” – Эрүүл, аюулгүй сургууль хууль, сургуульд суурилсан эрүүл мэндийн тогтолцоог бий болгох зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж, зарим ажлууд нь хэрэгжиж эхэлснийг дуулгалаа. 

Түүнчлэн салбарынхаа хүний нөөцийг чадавхжуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр иргэдээ бус эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ гадагш нь явуулдаг болох бодлого барин ажиллаж байгааг онцлов.

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээг эх орондоо нутагшуулахад хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Үндэсний 13 багийг тухайн чиглэлийн үйл ажиллагаагаар тэргүүлэгч өндөр хөгжилтэй улс орнуудад суралцуулах ажлыг эхлүүлээд байна. Аутизмын хүрээний эмгэг, Нярайн зүрхний хэм алдалт, Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплазийн эмчилгээг эх орондоо нутагшуулахаар эмч нарын баг гадаад улсыг зорьжээ.

Орон нутагт яаралтай тусламжийн тогтолцооны шинэчлэлийг хийж, тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд

  • Хавдрын тусламж үйлчилгээ
  • Гэмтлийн мэс засал
  • Харвалт, шигдээсийн үеийн тусламж
  • Хүүхдийн мэс засал
  • Сэтгэцийн тусламж үйлчилгээ зэрэг чиглэлээр Үндэсний баг бүрдүүлж, орон нутагт сэлгэн ажиллуулж байна.

Дээрх багууд нь тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүчний нөөцийг чадавхжуулах замаар тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах юм. 

Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын тухай хуулийн хэрэгжилт, цахим шилжилт, ЭМД-ын хяналт, үнэлгээний тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг томоохон сэдвүүдээр мэдээлэл өгч, цаашид авах арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

Энэ гэж бас нэг поп гар байна аа. Харж л байя

Зочин
Зочин

Эмнийхээ чанарыг сайжруулж үнийг бууруулах ажил хийгээч ээ, доривтой ажил хийгээд үр дүн гаргаадах

Зочин
Зочин

Монгол, хятадыг хар газар тэнгэр шиг. Систем, хүн хоёроо өөрчил.

Зочин
Зочин

Тэндээ үлдвэл зардлын гарз боллоо. Гэрээгээ сайн хийх хэрэгтэй

Зочин
Зочин

Ха ха ингэж л байдаг. Хүүхэд хуурч байгаа аятай попрон дөө

Буяннэмэх
Буяннэмэх

Энэ гэж үргэлж худлаа шаадаг шоучин сайд боллошүү

Иргэн
Иргэн

Зөв шүү. Одоо хүний нөөцдөө хөрөнгө оруулах цаг болсон. Өмнө нь баахан барилга байшин тоног төхөөрөмжид л хөрөнгө оруулдаг. Эмч нар нь гадны зард�##� тусламжаар л явж сурдаг байсан.

УТСАН
УТСАН

БОДИТ ЖИШЭЭ БАЙНА ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ НЭГДҮГЭЭР ЭМНЭЛГИЙГ ЯМАР БОЛГОСНЫГ ХАР ДАА ҮЗ ДЭЭ ГОШНОГОНУУДАА ЮУН ПОПРОХ АЖЛАА МЭДДЭГ ЧАДДАГ ХИЙДЭГ ГАР ШҮҮ ЭНЭ НӨХӨР БАС КОВИДЫН ҮЕД САЙД БАЙХДАА САЛХИВЧ НЯМХҮҮГ БЯЦ ДАРЖ БАЙРАНД НЬ ТАВЬСАН АЖАА МАМА САРАНГЭРЭЛ ТЭР ХОЁР ИХ Л ДАЛЧИГНАЛДАЖ БАЙСАН ДАА.

Холбоотой мэдээ

Back to top button