Нийгэм мэдээ

Такси эхний км дотор 1500, дараагийн км тутмыг 1000 төгрөгөөр тооцох зохицуулалттай

Нийслэлийн Тээврийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн такси үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх” асуудлыг хэлэлцсэн байдаг. Уг хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасны дагуу нийслэлийн нийтийн такси үйлчилгээний үнэ тарифыг эхний нэг км-ыг 1500 төгрөг байхаар тогтоожээ.

Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг км дотор 1500 төгрөг, дараагийн нэг км тутамд 1000 төгрөгөөр тооцохоор тогтоосон юм.

Автотээврийн тухай хуулийг харвал 12 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт "Зорчигч, ачаа тээвэрлэлтийн үнэ хөлсний хэмжээг оролцогч талуудын тохиролцож байгуулсан гэрээгээр тогтооно" гэж заажээ.

Жишээлбэл, таксины үнийг компани дангаар дур мэдэж нэмэх боломжгүй. Энэ нь хуульд харш бөгөөд хоёр тал харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр үнийг тогтоох учиртай.

Дээр дурдсан 2019 оны энэ шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл такси үйлчилгээ үзүүлж буй ААН, компнаниуд мөрдөж буй.

Ташрамд дурдахад, хувиар такси үйлчилгээ эрхлэхийг болиулсан. Ингэснээр хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид энэ чиглэлийн ААН, компани байгуулах эсвэл зөвшөөрөлтэй компанид харьяалагдахаас өөр сонголтгүй болсон. Тиймээс такси нэг км тутамд 2,000 төгрөг авч буй тогтсон гэж хэлж болох энэ тариф буурч 1000-1500 төгрөг болох магадлал өндөрсөв. Учир нь хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг иргэд 2000 төгрөг гэх үнийг тогтоосон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

iim yum bichij bdag setguulch ats gj bas bnaa.haha

Зочин
Зочин

Хэзээний юм яриад бнаа.юун км тутам 1000 .тэгдэг такси компани монголд лав бхгүй.хараарай гудамжинд гараад такси олдоно гэжбхгүй.хувийнхан л энэ хэрэгцээг хангадаг шүү.хэрвээ 1000р явдагбол .дураараа үнэ тогтоопог хувийн таксиг тэгж журамлав�##� зөв

Холбоотой мэдээ

Back to top button