Эдийн засгийн мэдээ

Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо

Алтны үнэ өнгөрсөн арилжаагаар унц нь 2700 ам.доллар болж, шинэ дээд түвшинд хүрлээ. Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаж байгаагаас гадна АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг үргэлжлүүлэн танах магадлал өндөр байна.

Алтны урт хугацааны үнийн төлөв дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвөөс өндөр хамаарахаар байна гэж Дэлхийн алтны зөвлөл тооцоолж байгаа аж. Тухайлбал: алтны өгөөж 2025-2040 оны хооронд жилийн дүнгээр таван хувь давах төлөвтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл өгөөжөөр бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг давахаар байна.

Аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог алтны эрэлт нэмэгдсэнээр энэ он гарсаар үнэ нь 30 гаруй хувиар өсөөд байгаа юм. АНУ-ын Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгээ бууруулах цикл эхэлж, Төв банкнуудын алт худалдан авалт нэмэгдсэн нь үнийн өсөлтөд нь нөлөөлжээ.

bloombergtv.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button