Гадаад мэдээ

Молдавчууд чухал санал хураалт өгч Европын холбоонд элсэхийг дэмжлээ

Ням гарагт /2024.10.20/ Молдавт том ач холбогдолтой бүх нийтийн санал хураалт болон ерөнхийлөгчийн сонгууль явагдсан юм. Тэгвэл даваа гарагт /2024.10.21/ нийтлэгдсэн санал хураалтын мэдээллээс харвал европын холбоонд элсэхийг молдавчуудын 50.39 хувь дэмжсэн байна. Тус улсын Сонгуулийн төв хороо мэдээлэл хийхдээ саналын 99.41 хувийг тоолж дуусгасан гэжээ.

Бүх нийтийн санал асуулгатай зэрэгцэн явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын Ерөнхийлөгч Майа Санду 42.5 хувь, ерөнхий прокурор асан Александр Стояногло 25.98 хувийн санал авсан байна. Молдавт ерөнхийлөгчийн сонгуульд нийт саналын 50 хувийг авсан нэр дэвшигч ялалт байгуулдаг. Ийм учир арваннэгдүгээр сарын гурванд дахин сонгууль явагдах юм.

Тус улсын одоогийн засгийн газар ОХУ бус Европын холбоо талдаа ээлтэй. Ерөнхийлөгч Санду “Х” платформ дээр “Молдавын ард түмэн үгээ хэллээ: Бидний Европын холбоо дахь ирээдүй одоо үндсэн хуульд бэхлэгдэнэ. Шударга бус тэмцээнд бид шударгаар тулалдаж яллаа” гэжээ. Молдавын эрх баригчид энэ удаагийн сонгуульд Москва хөндлөнгөөс оролцох гэж их хэмжээгээр оролдсон гэж буруутгасан юм. Мөн Европын холбооны төлөөлөгч тус сонгуулийг урьд өмнө нь байгаагүй ОХУ-ын хөндлөнгийн оролцоо дор явагдлаа гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ц.Жаманхүү
Ц.Жаманхүү
10 сар 22, 2024 10:39

Молдовын иргэд Европын холбоонд элсэхийг дэмжээгүй гэж телевизүүд мэдээлсэн. Аль нь үнэн юм бэ.

Зочин
Зочин
10 сар 22, 2024 15:56

Нэг ч ТВ тийм мэдээ нэвтрүүлээгүй, чи ча л кудлаа чааж бнаа, оросын тэжээвэр минь ээ.

Зочин
Зочин
10 сар 22, 2024 16:13

Молдовачууд Гүржүүдэд маш сайхан үлгэр дуурайла л үзүүллээ,. Эдгээр шийдвэрүүд Орост Путинд маш том цохилт болноо !!!

Холбоотой мэдээ

Back to top button