Нийгэм мэдээУРЛАГ

“Амьдрахуй” драмын жүжгийн хаалтын тоглолтууд үргэлжилж байна

Театрын тайзнаа цоо шинэ уур амьсгалыг урлаж, сонгодог зохиолуудыг амилуулдаг “Орфей” театрын хамт олон энэ удаад Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжгийг үзэгчдэд хүргээд байгаа билээ.

Яг одоо “Амьдрахуй” драмын жүжгийн хаалтын тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 23-26-ны өдрийг дуустал Соёлын Төв өргөөний тайзнаа орой бүр 19:00 цагаас тоглох юм.

Улаанбаатар хотноо намар цагийн хамгийн анхны театрын үзвэр болж нээлтээ хийсэн тус жүжиг хөшгөө нээсэн цагаас эхлэн үзэгчдийн дунд тасралтгүй шуугиан тарьж буй.

Жүжгийн гол дүрүүдэд МУГЖ Д.Баттөмөр, Д.Ганцэцэг нар тоглосон бөгөөд олон уран бүтээлчид багтсан нүсэр багийн нягт хамтын ажиллагааг бид тайзнаас харсан. Мөн тус жүжгийн найруулагчаар М.Батболд, ерөнхий продюсераар Т.Ариунчимэг нар ажиллажээ.

Тасалбар https://ticket.mn/event/2299/ -ээр борлуулагдаж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button