Эдийн засгийн мэдээ
Дэлхий даяар элсэн чихрийн нийлүүлэлт буурчээ

Дэлхийд нэн чухал экспортын бүтээгдэхүүний тоонд элсэн чихэр ордог. Нээлттэй мэдээлээс харахад дэлхий даяар сүүлийн 5 жилд 60 гаруй сая тонн элсэн чихэр экспортлосон байдаг аж.
2022-2023 оны хооронд Бразили улс элсэн чихрийн экспортоор дэлхийд тэргүүлсэн бөгөөд араас нь Тайланд, Энэтхэг, Австрали орсон байна. 2023-2024 онд элсэн чирийн үйлдвэрлэл 41 сая тонн болж экспорт нь 32 сая тоннд хүрэх тооцоотой бий гэжээ. Энэ зураглалаар харвал ирэх 2025 онд элсэн чихрийн нийлүүлэлт сүүлийн 5 жилийн доод түвшиндээ хүрэхээр байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй Бразили улсын элсэн чихрийн нийлүүлэлт буурсан бөгөөд үүнийг дагаад үнэ өсөх төлөвтэй байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.