Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил: НҮБ-ын тусламжийн ажилтан байсан Хамасын командлагчийг хөнөөсөн

Израилын зэвсэгт хүчин пүрэв гарагт /2024.10.24/ мэдэгдэл хийхдээ Газын зурваст НҮБ-ын тусламжийн ажилтан байсан Хамас бүлгийн командлагчийг хөнөөсөн гэжээ. Тэр командлагч 2023 оны аравдугаар сарын долоонд Хамасын Израил руу хийсэн гэнэтийн дайралтад гар бие оролцсон гэж Израил мэдэгдсэн юм. Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг НҮБ-ын агентлагийг “UNRWA” гэж нэрлэдэг.

Тус байгууллагын олон ажилтан нь мөн Хамас бүлгийн гишүүн байдаг гэж Израил буруутгасаар ирсэн. Ийм учир НҮБ шалгалт явуулж, наймдугаар сард тайлан гаргахдаа “UNRWA”-гийн есөн ажилтан аравдугаар сарын долооны халдлагад оролцсон байж магадгүй гэж дүгнэн ажлаас нь түдгэлзүүлсэн байна.

Израилын хөнөөсөн гэсэн Хамасын командлагч нь Мохаммад Абу Итиви юм. Итиви 2022 оны долоодугаар сард “UNRWA”-гийн ажилтан болсон байна. “UNRWA” мэдэгдэл хийхдээ Итиви нь тус байгууллагын ажилтан байсан, лхагва гарагт амь үрэгдсэн гэсэн юм. Долоодугаар сард Израил “UNRWA”-руу Хамас бүлгийн гишүүн байж болзошгүй 100 ажилтны нэр илгээсэн. Итивийн нэр тэдний дунд багтсан байсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button