НИЙГЭМ

Дата: БХЯ Халх голын байлдааны 85 жилийн ойг 237 саяар сурталчилж, 260 саяар тэмдэглэжээ

Энэ жил Халх голын байлдааны 85 жилийн ой тохиож буй. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилсан. Тэр ч утгаараа салбарын яам их мөнгө хаяжээ.

Тодруулбал, Батлан хамгаалах яамны шилэн дансыг харвал зөвхөн сурталчлахад 237.5 сая төгрөг, тэмдэглэхэд 260 сая 150 мянган төгрөг зарцуулсан байна. Салбарын сайдаар С.Бямбацогт ажиллаж буй.

Сурталчилгааны зардалд

  • Ийгл ТВ 6 сая төгрөг
  • Хүндэт өв эрдэм 8 сая төгрөг
  • Нанно үзүг креатив майнд 5 сая төгрөг
  • Цахим медиа өнөөдөр групп 8 сая төгрөг
  • Зөв зүг сэтгүүлчдийн клуб 6 сая төгрөг
  • Эрхзүйн сэтгүүлч 7.5 сая төгрөг
  • Монголын сайн сайхны төлөө 5 сая төгрөг
  • Вектор дижитал дизайн 9.5 сая төгрөг
  • Анир и эл эс 5 сая төгрөг
  • Супер фэйс 7.5 сая төгрөг
  • Creative minibal llc 7 сая төгрөг
  • Сайхан байчууд 5 сая төгрөг
  • Ньюс фийд 5 сая төгрөг
  • Ньюс импо 5 сая төгрөг
  • Малчин удмын хийморь 5 сая төгрөг
  • Медиа холдинг 5 сая төгрөг
  • МҮТ 138 сая төгрөг зарцуулсан бол

Тэмдэглэх зардалд

  • 15.8 сая төгрөг Сэлэнгэ пресс
  • 16.2 сая төгрөг Хэнтий
  • 47.6 сая төгрөг Дорнод
  • 19.8 сая төгрөг Түнчинхан дизайн
  • 5.8 сая төгрөг Зүүнлинк
  • 12.5 сая төгрөг Хилийн цэрэг нислэг
  • 14.5 сая төгрөг Ти эм эм эй би ХХК
  • 19.5 сая төгрөг Ботком ХХК
  • 19.9 сая төгрөг Оргил дээд хурд
  • 45.5 сая төгрөг Очир ундраа ХХК
  • 17.1 сая төгрөг
  • 20 сая төгрөг Ойг тэмдэглэж болзошгүй зардал
  • 5.6 сая төгрөг Молорэрдэнэ зарцуулжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэдэн өлсгөлөн цэргүүддээ зарцуулсан бол

Зочин
Зочин

Байлдөан биш мөргөлдөөн юм бишүү орос япоэы

Bataa
Bataa

Tsadahgui shunalyan um daa

Холбоотой мэдээ

Back to top button