ЭДИЙН ЗАСАГ

БНХАУ-д дотоод эрэлт сул байгаагаас хөрөнгө оруулалт удааширч байна

БНХАУ-д дотоод эрэлт сул байгаагийн зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтын улмаас хөрөнгө оруулалт удааширч байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлтийг сааруулж байна.

БНХАУ-ын экспорт, импорт сэргэж дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа хэдий ч, гурав дахь жилдээ үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтын нөлөөгөөр нийт хөрөнгө оруулалтын өсөлт зогсонги байдалтай байна. Хэрэглэгчдийн итгэл сул байгаа энэ үед дотоодын хэрэглээ ч мөн адил тогтворгүй хэвээр байгаа бөгөөд бөөний худалдааны салбарын өсөлт цар тахлын өмнөх үеийн дунджаас доогуур түвшинд хүрлээ. Хятадын Засгийн газрын зүгээс эрэлтийг дэмжих чиглэлд дэд бүтцийн төслүүдэд дэмжлэг үзүүлэх, цаашлаад төв банкны зүгээс бодлогын хүү болон заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээг авсаар байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button