Нийгэм мэдээ

14 настай Б.Мөнх-Амин цуврал гурван ном орчуулж, уншигчдын гарт хүргэлээ

10 дугаар ангийн сурагч Б.Мөнх-Амин зохиолч Телгемайер Рейнаны комик цувралаас гурвыг нь орчуулжээ. Тэр анх 10 настайдаа эхний номоо орчуулсан байна. Харин хоёр дахь номоо 12 настайдаа, гурав дахь номоо 14 настайдаа буюу энэ жил орчуулж уншигчдын гарт хүргээд удаагүй байгаа юм.

Б.Мөнх-Амин гадаадад олон улсын эдийн засгийн маркетинг мэргэжлээр суралцах хүсэлтэй бөгөөд ном орчуулах нь коллежид элсэх шалгуурт дөхөм болох учир эртнээс ийн бэлджээ. Түүний англи болон монгол хэлний мэдлэг сайн тул орчуулга хийхэд асуудалгүй байдаг тухай аав нь хэлж байна. Жишээлбэл сүүлийн номоо орчуулан гаргахад 3-4 сарын хугацаа зарцуулсан аж.

Эгч дүүс, Инээмсэглэл, Зориг нэртэй энэ гурван номыг өөртэй нь ижил мэдрэмжтэй хүмүүст зориулж орчуулсан гэж хэлж болно. Тухайлбал саяхан гарсан Зориг ном айдсаа даван туулах тухай өгүүлэх бөгөөд бүх хүнд энэ төрлийн мэдрэмж байдаг гэдгийг хуваалцаж, уншуулахыг зорьжээ.

Тэрбээр Монсудар хэвлэлийн газартай гэрээ байгуулан, хамтарч ажилладаг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button