Нийгмийн
"Mining week 2023" арга хэмжээний хүрээнд санамж бичиг байгууллаа

"Mining week 2023" арга хэмжээ 10-р сарын 09-13-ны өдрүүдэд Шангрила зочид буудалд болж байна.

"Mining week 2023"-ын хүрээнд 10-р сарын 10-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Ачит Ихт” компани "Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хэрэгжүүлэх" 3 талт харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг санамж бичиг байгуулснаар талууд хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийн зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг эрмэлзэж, үйл ажиллагааны бодлого, стратегидаа тусган, төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэн, хууль эрх зүйн шинэчлэл боловсруулахад хамтран ажиллах юм.
Г.ОДГАРАГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.