"Ачит Ихт" ХХК 5 дахь сургуульдаа химийн иж бүрэн кабинет хүлээлгэн өглөө

“Ачит-Ихт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд сурагчдыг химийн хичээлд сонгон суралцах боломжийг бий болгох зорилгоор сургуулиудад химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет байгуулж, мөн химийн олимпиадыг ивээн тэтгэн ажилладаг билээ.
Өчигдөр /2023.12.22/ 5 дахь буюу Орхон аймгийн 17-р сургуульд химийн кабинет байгуулж, хүлээлгэн өглөө. Өмнө нь Жаргалант сумын сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, 20, 14-р сургуульд химийн кабинет байгуулж өгсөн юм.
Тус компани Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд сургуулиудад химийн иж бүрэн кабинет тохижуулж байгуулснаар сурагчид химийн хичээлийг илүүтэй сонирхох, гүнзгийрүүлэн сурах байдал нэмэгдэж, энэ хичээлээр цаашид суралцах хүүхэд олширсон хэмээн багш нар ярьж байна.
Г.ОДГАРАГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.