Жагсаалтынхныг жийж, тойргийнхныг ₮5 тэрбумаар "авлигадах" гэсэн Төсвийн ажлын хэсгийнхэн

Өчигдөр /2024.10.28/ өглөөний 10.00 цагт эхэлсэн МАН-ын бүлгийн хуралдаан бүр бараг 10 гаруй цаг үргэлжилсэн. АН-ынхан ч ялгаагүй урт цагаар хуралдсан.
Тэд, ирэх 2025 оны төсөв, Цөмийн энергийн тухай хууль, эрчим хүчний тарифын шинэчлэлийн асуудал зэрэг сэдвүүдийг бүтэн өдөржин хэлэлцсэн байгаа юм.
Өндөр авсан өнцөг нь тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийг 5 тэрбум төгрөгөөр “авлигадах” байв. Энэ саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр Төсвийн ажлын хэсгийнхэн оруулж ирсэн. Тэр тусмаа УИХ дахь Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн нэр олноос онцлогдон цохогдов. Намынх нь гишүүд энэ тухай өчигдөр хэвлэлд батлан ярьсан байдаг. Мөн хоёр ба түүнээс дээш сонгогдсон гишүүд ч хэмээгдсэн.
Тэгвэл 5 тэрбумын асуудал Төсвийн ажлын хэсгийн хуралдаан дээр яригдаж, улмаар бүгд дэмжсэн байна. Дэмжигдсэн саналаа бүлгийн хуралд оруулж ирж ярьсанаар АН-д ч, МАН-д ч хэрүүл үүссэн.
Санаж байгаа бол 2022 оны төсвийг батлахын өмнө Засгийн газар, УИХ-ын гишүүд Тэрэлжид уулзахдаа иргэдийн татварын мөнгөнөөс гишүүн бүрд тойрогт нь ДӨРВӨН тэрбумыг суулгахаар тохирсон, авлигын систем явагдаж байв.
Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ирэх жилийнхийг “Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсөв бол Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх эхний төсөв" гэж тодотгосон. Өөрөөр хэлбэл, бүсчилж байгаад УИХ-ын гишүүд, сайд нарынх нь хэмжээнд төсвөө тохирсон гэсэн үг. Гэтэл Төсвийн ажлын хэсгийнхэн бүсээр биш тойргоор задалж гишүүдийг "авлигадах" системийг оруулж ирлээ. Тойргийн 78 гишүүн гэж үзвэл 400 тэрбумын асуудал яригдаж буй.
Төсвийн асуудлаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсгийн гишүүдэд дөрвөн намын дараах төлөөллүүд багтаж байгаа юм.
МАН-аас: Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Г.Тэмүүлэн, М.Бадамсүрэн, Н.Батсүмбэрэл, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Г.Дамдинням, Х.Жангабыл, Б.Заяабал, З.Мэндсайхан, Д.Үүрийнтуяа нар
АН-аас: Х.Болормаа, Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Б.Түвшин, С.Эрдэнэболд, Б.Пунсалмаа, Ж.Батжаргал нар
ХҮН-аас: Б.Найдалаа, П.Ганзориг нар
ИЗНН-аас: Р.Батболд багтдаг.
Жилийн өмнө 27 их наяд төгрөгийн зарлагатай байсан төсвийг ганцхан жилийн дараа 38 их наяд төгрөгт хүргэж, тэлж оруулж ирж буй. Даруй 60 хувиар тэлсэн 2025 оны төсвийн орлого тасарвал маш өндөр эрсдэл үүсэхийг эдийн засагчид сануулж байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЖАГСААЛТЫХАН ГЭЖ ГИШҮҮН НЭРНЭЭС ЦААШГҮЙ ХЭДЭН ХҮН БАЙНАА
Хэн хэн дэмжиж хамтарсан юм бээ хорлогчдын нэрсийг мэдүүлж зарлаач!
10 хувийн даваасүрэн
Энэ нэг Оросын тавиул мөн ч ихээхэн гай чирхиймдаа, Оюу тол гой, Цахилгаан станц нтр-ийг мөн ч их гацаа сан даа ! Оросын өр тэглэх ажлын хэсэгт ажиллаж байхдаа л барьцаанд орсон хүн юмуу даа, �######�уул.....
Цайрсан новшнуудын нэг үү. Өлөн гэхэд дэндүү өлөн новш уу
Өлөн царайлсан Даваасүрэн, Булгантуяа нарын ацнууд больчих. 5 тэрбумгүй бол үхлээ юу хүүрнүүд ээ
Энэ Даваасүрэн гэж ёстой жинхэн хөгийн, хогийн нөхөр байнаа. Ардын нам энэ хүнээс яагаад с�##�ж чадахгүй гишүүн болгоод байдаг юм болоо. Хавь ойрын хамаг амьтныг айлган сүрдүүлж, дарамт�##�даг тэгснээрээ өөртөө асар их ашиг унагадаг сүрхий царайлсан этгээдийг дахиад их хур�##�д оруулж болохгүй. Худлаа шударга царайлсан ёстой адгийн амьтан
Энэ хүмүүс тойрог нь том болсон ч хуучнаараа явах санаатай гарууд байна даа. Аягүй бол тойрог том болсон гээд мөнгөө нэмүүлнэ гэж бодож байсан байх. Даваасүрэн гишүүн манлайлсан юм уу. Хэн нь удирдаад ийм юм хийлгээд байнаа. Сонгогчид чинь өөр болсон шүүү. Та нар л хэвээрээ байна