Тооцоолол: Дулааныг 29 мянгаар, цахилгааныг кВт тутам нь 64 төгрөгөөр нэмэхээр судалж байна
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.
Тэрбээр цаг үеийн асуудлаар зарим зүйлүүдийг тодруулж,
"Эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Хэрэглээний халуун ус, дулаан, цахилгааны эрчим хүчний үнэ ч нэмэгдэнэ. Ойрын өдрүүдэд энэ талаар шийдвэр гарна. Эрчим хүчний зохицуулах хороо үүнийг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд бие дааж шийдвэрлэдэг. Одоо 1кВт цаг эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлээд, дамжуулаад түгээж байна. Хангах зардал нь нийлээд. Харин айл өрхүүдэд бид 140 төгрөгөөр борлуулж байна гээд бодохоор 50 хувьдаа ч хүрэхгүй шахам байна. Дулаан ч мөн адил. 90 мянган төгрөгөөр үйлдвэрлэчхээд 35 мянгаар зарж байна.
Тиймээс эхний ээлжид энэ алдагдлаа яаж багасгах вэ гэдгийг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл ашиг олох тухай биш. Хэрэв ашиг олно гэвэл үйлдвэрлэсэн үнээсээ давсан үнээр иргэдэд худалдах болно. Одоогоор тийм боломжгүй. Харин тодорхой хугацаанд нэмэгдүүлээд явсан тохиолдолд алсдаа боломжтой. Магадгүй 2027-2028 онд” хэмээгээд байсан.
Тэгвэл урьдчилсан байдлаар цахилгааны үнийг 29.6, дулааны үнийг 42.6-85.9 хувиар нэмэхээр судалж эхлээд байна. Хэрэв батлагдвал ААН, байгууллагын тарифыг ирэх сарын 1-нээс нэмж, айл өрхийнхийг зургаадугаар сарын 1-нээс өртөгт хүргэх аж.
Тодруулбал, одоо кВтц нь 216 төгрөг байгаа цахилгааны тарифыг 29.6 хувиар нэмбэл кВтц тутмын үнэ 280 төгрөг болж нэмэгдэнэ. Харин Гкал нь 33,862 төгрөг байгаа дулааны үнийг 85.9 хувиар нэмбэл Гкал нь 62,960 төгрөг болж нэмэгдэхээр байна. Энэ нь цахилгаан кВт тутамдаа 64 төгрөгөөр, дулаан 29,098 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм. Шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо эцэслэнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тоолуураар тооцдог дулааны үнийг хэт өсгөхгүй байх нь зүйтэй... Аж ахүйн нэгжүүд дулаанаа хэмнээд явна...
Ингэсэнээр барааны үнийн хөөрөгдөл бага байна.......ДЦС ба Дулааны станцуудад ачааaл�##� бага болно...
ЗАРДАЛ БАГАСНА........
Одоогийн задгай бичилт буюу метр кубээр тооцоолсон дулааны тариф нь хэмнэлтийг урамшуулдаггүй тул ААН., дэлгүүрүүд нь цонхоо ойнголгож дулаанаа тохируулдаг маш үрэлгэн тариф байгаа юм даа...
.....................Тоолуураар тооцдог дулааны үнийг хэт өсгөхгүй байх нь зүйтэй...
gehdee shuud 200 % nemeed yvbal ard tumen bayarlah bolno shuu. uls aldagdalgui irgen hereglesnee tuluh estoi.mongolchuud eh ornoo bodoh heregtei
Аял�##� жуулчл�##�, отго нэрээр зөвшөөрөл аваад нийтийн орон сууц барьсан ЗАЙСАН зэрэг газра�##� үнэ нэм. Бусад газрын оршин суугчид төлж дийлэх болов уу.