Эдийн засгийн мэдээ

Алтны үнэ унц нь $2775 давж, дээд түвшнээ дахин шинэчлэв

АНУ-ын макро эдийн засгийн үзүүлэлтүүд эхнээсээ гарч, Ерөнхийлөгчийн сонгууль ойртохтой зэрэгцээд алтны үнэ дахин шинэ дээд түвшинд хүрлээ.

Тодруулбал өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар Азийн арилжаагаар алтны үнэ унц нь 2775 ам.доллар хүрсэн нь өнгөрсөн долоо хоногт тогтоосон дээд түвшнээ шинэчилсэн үзүүлэлт боллоо.

Мөн АНУ-д нээлттэй ажлын байрны тоо 2021 оны эхэн үеэс хойших доод түвшинд хүрээд байгаа юм.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон тодорхойгүй байдал, Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгийн шийдвэр зэрэгтэй холбоотойгоор зах зээл өсөлттэй байгааг “Standard Chartered”-ийн шинжээч онцолсон юм. Мөн тэрбээр "Дональд Трамп сонгуульд ялсан тохиолдолд өндөр тариф оногдуулж, үүнийг дагаад инфляцын дарамт нэмэгдэнэ" гэж анхааруулсан байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button