Гадаад мэдээ

“TikTok”-ийн үүсгэн байгуулагч БНХАУ-ын хамгийн чинээлэг хүн боллоо

“TikTok”-ийг эзэмшдэг “ByteDance” компанийг хамтран үүсгэн байгуулсан Жан Имин БНХАУ-ын хамгийн чинээлэг хүн болсон байна. “Hurun Research Institute”-ээс гаргасан жагсалтаас харахад Имин одоо 49.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ. Түүний хөрөнгө 2023 оноос 43 хувиар нэмэгдсэн байна.

41 настай тэрбээр 2021 онд “ByteDance” компанийг удирдах албан тушаалаа хүлээлгэн өгсөн ч хувьцааных нь 20 орчим хувийг эзэмшдэг гэж шинжээчид үздэг. “TikTok”-ийг БНХАУ-ын төртэй холбоотой гэгддэг ч дэлхийн хамгийн алдартай сошиал платформуудын нэг юм. АНУ-ын засгийн газар 2025 оны нэгдүгээр сар гэхэд “TikTok” тус улс дахь бизнесээ худалдахгүй бол хориглохоор төлөвлөж байгаа. Ийнхүү АНУ-аас дарамт үзүүлж байгаа ч “ByteDance” компанийн дэлхий даяарх ашиг 60 гаруй хувиар нэмэгджээ.

“Hurun Research Institute”-ийн дарга Руперт Хоогеверф “Жан Имин бол сүүлийн 26 жилд БНХАУ-ын хамгийн чинээлэг хөрөнгөтөн болсон хүн. АНУ-ын хувьд зөвхөн Билл Гейтс, Уаррен Баффет, Жефф Безос, Илон Маск гэх дөрвөн хүн л хамгийн чинээлэг болсон юм” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 30, 2024 13:47

Хятад гар�##�тай боловч Хятадын иргэн биш гэсэн хариулд АНУ-д сонсголд оролцож байхдаа өгч байсан. Сингапур гэж хариулж байсан. Хятадын иргэншил хэзээ авсан ?

Холбоотой мэдээ

Back to top button