36 байсан мазаалайн тоо толгой 51 болж өсжээ

“Говийн гайхамшигт амьтдын амьдрах орчин ба усан хангамж уулзалт хэлэлцүүлэг-2024” болж тус хэлэлцүүлгээр говийн зэрлэг амьтад хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлтийн амьдрах орчны талаар эрдэмтэн судлаачид судалгаагаа танилцуулжээ.
2016 оны тооллогоор улсын хэмжээнд 22 мазаалай байсан бол 2018 онд 36 болж харин 2024 оны байдлаар мазаалайн тоо толгой 51-д хүрсэн гэж уг хэлэлцүүлгийн үеэр мэдээлсэн байна. Мазаалайн тоо толгой хэт цөөн учраас байгальд өөрийн гүйцэтгэх үүрэггүй болсон байх магадлалтай гэж үзэж байжээ.
Гэтэл мазаалай говийн баян бүрдүүдийг нөхөн сэргээдэг хармагийг ургуулдаг амьтан болохыг сүүлийн үеийн судалгаагаар нотолсон байна. Мазаалай идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамлаас, үлдсэн 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээс авдаг аж.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
za daa manaihan ch uleene shuudee 51 ch yumuu 15 ch yumuu buu meddee hed ch baisan ene delhii ertunts deer uur haach baihgui ni unen l baih odoo olon ulstai hamtraad garshuulaad maiga bortoigoo gants negiig ni horshuulaad /zohiomol heeltuuleg shuu/ tsus musiig ni holduulaad too tolgoig ni usguud avmaar bna shuu mazaalai havtgai bgaa orchnind uul uurhai buu hel nutgiihaa ail urhiig ch uur tiish ni tataad darhan tsaazat gazar bolgoh ni zuv
Ашгүй дээ