Цаг уурч Д.Шагдарсүрэн: Өдийд яргуй дэлбээлж байгаа нь чийг, дулааны хангамжтай холбоотой

Аравдугаар сарын сүүлийн энэ өдрүүдэд Сэлэнгэ аймагт хачиг унаж, яргуй ургаж, говь руу ногоо цухуйж байгаа талаар иргэд нийгмийн сүлжээнд нийтэлж байна. Байгалийн энэ ховор үзэгдэл ямар учиртайг Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэнгээс тодруулж асуулаа.
-Өвлийн эхэн сар гарах гэж байхад яргуй дэлбээлж, мод нахиалж, ногоо ургаж байна?
-Тийм ээ.
-Энэ ямар учиртай юм бол...?
-Чийг, дулааны хангамж сайн байгаа учраас л тэр.
-Энэ нь дулаан өнтэй сайхан өвөл болохын шинж гэж харж болох уу?
-Учир дутагдалтай л даа. Өвөл хэвийн л болно. Байгаль ажиглагчид 12 сар хүртэл цаг агаар сайхан байна гэж байгаа. Хавар тийшээ чангарна.
-Өвлийн эхэн сар 11-р сарын 2-ны өдөр эхэлж байхад, хаврын тэргүүн сар гуравдугаар сарын 1-нд тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор хавар чангарах уу?
-Өвөл илүү сартай гэсэн. Тэгэхээр өвөл урт болно, Цаг агаарын нөхцөл байдал хавартаа нөлөөлж, мөд дулаарахгүй л гэсэн үг.
-Танд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өдиид яргуй дэлбээлж байна гэдэг нь монгол улсын хулгайч улс төрчид удахгүй сөнөж д�##�д орохын зөгнөж байгаа юм
Хөлдүү орк
Өвлийн эхэн сард яргуй дэлгэрэх сайны ёр биш дайн самуун ширүүсэхийн дохио гэдэг. 1941 оны өвлийн эхэн сард яг ингэж яргуй гарсан юм гэнэ лээ.
Дэлхийн уур амьсг�##�д дулаар�##� болж байна.
Дулаан байдаг газруудын тухай яриад яах вэ дээ. Сэлэнгэ хавь чинь угаасаа намар нь өөр болдог. 11 сар гоё болдог. Намар нь хавар шиг болдог. Ьрөнхийдөө европтой төстэй. Ургам�##� нь ногооноороо цасанд дарагддаг. Монголын бусад хэсэгт шарлаж цасанд дарагддаг бол.
Заа үлээгээд байгаарай
Цас хүртэл багасч буй. Цаг уурчид нь бодвол хэмждэг байх. Хэдэн жилийн өмнө их цастай л байсан.
Үгүй мөн их юм мэдэв ээ? Өөр юунаас болох юм бэ? Дэлбээлээд байх даа ч яах вэ дээ. Цоморлиггүй яргуй юм уу?
Чухам аа. Чийг, дулааны хангамж гэнэ үү? Ийм хэл наруулгаар бичдэг сэтгүүлч байдаг байх гэж бурхан гончигсум минь.
Цаг цагаараа байв�##� сайн сан
Өдийд ногоо хэнзлэх чийг дулаантай холбоотой байж болно . Д�##�д үзүүлэлтээрээ ямар нэгэн аюулын дохио . Уг нь цагийн юм цагтаа л байдаг тэр маш сайн .
Хэлээд юүхэв хэлхэндэг минь
Өн болох гэж байгаа тэр дээ.
Өнтэй өвөл болох нь дээ.