Нийгэм мэдээ
Нас барсан хүмүүсийн мэдээллийг зарж, хахууль авдаг байсан гэх 103-ын эмч нарыг өнөөдөр шүүнэ

Хоёр жилийн өмнө нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг АТГ-аас есдүгээр сарын 20-нд прокурорт шилжүүлсэн байдаг.
Тэгвэл хоёр жил шалгасны эцэст Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг энэ баасан гарагт /2024.11.01/ буюу өнөөдөр хэлэлцэхээр товложээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.