Улс төрийн мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын төсвийн хулгайг П.Сайнзориг илчлэв

УИХ-ын гишүүн П.Сайнзориг өчигдөр /2024.10.31/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Хуулийн хулгай, төсвийн хулгай гэж энэ саналыг хэлнэ. Бүр дүүрэг, хороог нь зааж орж байна” гэж нэр бүхий гишүүний саналын хуудсыг ил болгосон. Энд дурдагдсан гишүүн нь Ж.Галбадрах байв.

Учрыг тодруулбал, Ж.Галбадрах 2022-2025 он хүртэл хэрэгжиж буй Чингэлтэй дүүрэгт байрлах 240 ортой 74 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих нийт 6 тэрбум 710.4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй. 5 тэрбум 910.4 сая төгрөгийн санхүүжих дүн бүхий төслийн хассан байгаа юм. Улмаар үүний оронд Баянгол дүүргийн 26 дугаар хороон байрлах 150 ор бүхий барилгыг 2 тэрбум 100 сая төгрөгөөр, Хан-Уул дүүрэгт байрлах 200 ор бүхий барилгыг 3 тэрбум 810 тэрбум төгрөгөөр тус тус цэцэрлэгийн барилга болгох зорилгоор худалдан авах санал гаргажээ.

Өөрөөр хэлбэл Ж.Галбадрах шинээр баригдаж цэцэрлэгийн барилгын ажлыг зогсоож төсвийн мөнгөөр нь бэлэн байгаа гэх барилга худалдан авах саналыг оруулж иржээ.

Харин Ж.Галбадрахын УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанд оруулсан уг саналыг дэмжээгүй байна.

Эндээс харахад, цэцэрлэгийн барилгын ажлыг зогсоож тэс өөр өөр дүүрэгт бага багтаамжтай цэцэрлэг худалдан авах санал оруулсан Ж.Галбадрах нь өөрөө боловсролын салбарт олон жил ажилласан тул түүний санал ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлалтай. Мөн худалдан авах барилгынхаа хороо, дүүргийг зааж өгсөн нь сонгон шалгаруулалтгүй өөрийн хамаарал бүхий барилгыг төсвийн мөнгөөр худалдаалах гэсэн шууд зорилготой байж болзошгүй байгаа юм.

Ж.Галбадрах нь 2024 оны сонгуульд МАН-ын жагсаалтаар 11-т бичигдэж, гишүүн болсон. ХОМ-ээс харахад 4 тэрбум 144 сая 204 мянган төгрөгийн хөрөнгөтэй. "Шинэ Монгол" сургуулийн захирал 30 гаруй жил боловсролын салбарт ажилласан нэгэн юм. Түүний үүсгэн байгуулсан “Шинэ Монгол” сургууль нь Хан-Уул болон Баянзүрх дүүрэгт салбаруудтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 1, 2024 13:20

Тэр авах барилга нь Г�##�бадрахынх үнэхээр мөнүү бишүү гэдэг л голшдээ. Сайнзориг ч бас нилээн хийрхүү шизо гар байсан одоо хэвээрээ юу үгүй юу

Зочин
Зочин
11 сар 1, 2024 15:00
Reply to  Зочин

хэвээрээ хийтэй Ponny

Зочин
Зочин
11 сар 2, 2024 00:53
Reply to  Зочин

Jijig b##vtoi Pororo

иргэн
иргэн
11 сар 1, 2024 16:15

Сайнзориг гуай, ЧД-ийн 74-р цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих хэт өндөр үнийн дүнтэй төслийг үндэслэл муутай, төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулах төсөл хэмээн үзэж БЯ тендер ш�##�гаруул�##�тыг нь түр түдгүүлзсэн тухайгаа АТГ-т тайлагнасан байдаг. Учир нь 74-р цэцэрлэг 2019 онд улсын төсвөөр өргөтгөл бариулчихаад, 2 жилийн дараа 2021 онд цэцэрлэгийн хуучин барилгаа нурааж, шинээр барих төсөл батлуулсан. Яагаад анхнаасаа цэцэрлэгийн барилгаа буулгаад, шинээр барихгүй яасан юм бэ. Өргөтгөл бариулсан хотын төвийн ганц цэцэрлэгт хэдэн удаа хөрөнгө зарцуулах ёстой юм бэ. Төсвийн мөнгөнөөс завших зорилготой үйлдэл гэж харагдаж байгаа ш дээ.
Eguur.mn сайт ЧД-ийн ЗДТГ-тай ха�##�тын гэрээтэй ажилладаг юм болов уу энэ мэдээг нь харахад.

иргэн
иргэн
11 сар 1, 2024 16:38

74-р цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих төслийн санхүүжилтээ �######�шгүй батлуулж авахын тулд энэ төслийг хөөцөлдөж буй �##�бан туша�##�тнууд эрхэм гишүүн Сайнзоригоор үг дайлгажээ гэж ойлгогдож байна. Сайнзориг гишүүн сан�##� оруулсан Г�##�бадрах гишүүнээс сайн лавлаж тодруулах байсан юм. Хотын унаган иргэний хувьд хот төлөвлөлтийн дагуу баригдсан 6-р хорооллын улсын 2 цэцэрлэгийн барилгыг нэгэн зэрэг хамт шахуу буулгаж, шинээр барих хэт өндөр үнийн дүнгийн санхүүжилттэй тендер шударга бус, бодит үндэслэл муутай төсөл гэж үзсэн учраас БЯ, АТГ-т иргэний эрхээ эдлэж гомдол гарган шийдүүлснээр БЯ тендер ш�##�гаруул�##�тыг түр түдгэлзүүлэн байсан юм.

Зочин
Зочин
11 сар 1, 2024 18:09

Ичдэггү өвгөн бэ

Зочин
Зочин
11 сар 2, 2024 08:49

Шинээр барих гэж хэт өндөр үнэтэй бол хуучныг авах хэрэгтэй. Одоо �##�ь болох хуучнаа ашигласан нь дээр цемент нэмээд хэрэггүй. Мод тарь

Харханхуй тал
Харханхуй тал
11 сар 2, 2024 12:03

Шинэ монголд 30 сая өгч ордог

Зочин
Зочин
11 сар 2, 2024 13:28

энэ мэтийн хулгайн төсөл их байдаг юм шигээ. Өмнөх гишүүд юуч мэдэхгүй хэдэн ахмадынхаа амнаас гарч чадахгүй �######� долоогчид б.сан бололтой. Одоогоор Баярмаа,Сайнзориг,Энхтүвшин,Мөнхбаясг�##�ан,Лодойсамбуу,Мандхай,Номинчимэг гм өөрч байгаа байх олон шинэ гишүүд мундаг.

Зочин
Зочин
11 сар 4, 2024 12:59

Ugaasaa iim hogiin novsh doo ene Galbadrah.

Холбоотой мэдээ

Back to top button