ЭДИЙН ЗАСАГ

ОУВС-гаас Монгол Улсын төсвийн алдагдал 2029 хүртэл нэмэгдэхээр байна гэв

Олон улсын валютийн сангийн ажлын хэсэг Монголд ажилласан дүгнэлтээ нээлттэй мэдээлсэн байна. Уг дүгнэлтэд “Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүнд тавих зорилт бол одоогийн бараа бүтээгдэхүүний өсөлтийг ухаалгаар зохицуулж, өргөн хүрээтэй шинэчлэл хийх, хөрөнгө оруулалтын үр дүнтэй төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь чухал юм. Гадаад санхүүгийн нөөцийг сайжруулахын тулд хөрөнгө оруулалтын боломжит хөтөлбөрүүдийг эдийн засгийн чадвартайгаа нийцүүлэн бодлогын түвшинд шинэчлэх, үүний тулд санхүүгийн бодлогыг сайжруулах, мөнгөний болдлогыг тогтвортой байлгах, хууль тогтоомж, институцийн тогтолцоо, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай.

Ирэх онд Монголд уул уурхай дагасан ялангуяа нүүрсний экспорт нэмэгдэх төлөвтэй байгаа нь 2025 оны төсвийн төслийг тэлэхэд нөлөөлж байна. Монголын Засгийн газар томоохон төслүүдэд зарцуулалтаа гадаад эх үүсвэртэйгээ уялдуулан цаашид нэмсээр байх нь 2029 он хүртэл төсвийн алдагдал үе шаттайгаар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь Засгийн газрын өр болон санхүүгийн эрсдлийг нэмэгдүүлэх магадлалтай. Төсөв тэлэх нь Монголын гадаад болон дотоод орчинд эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэх юм. 2024 оны хоёрдугаар хагасаас 2025 он хүртэл хүртэл инфляц өссөөр байх төлөвтэй байгаа бөгөөд 2026 оны иняфляцийн төсөөллийг давахаар байна. Инфцляцийн өсөлтөд эрчим хүчний тарифын нэмэгдэл, томоохон санхүүгийн урамшуулал зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж буй” гэжээ.

Эх сурвалж: imf.org

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button