280 мянган үйлчлүүлэгчийнхээ датаг алдсан "Интермед"-д ЦХИХХЯ шалгалт хийж байна

Интермед эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг Москвад төвтэй "SpaceBears" бүлгэм хакердаж, 280 мянган хүний хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэргийг хулгайлаад буй. Тус бүлгэмийн үйл ажиллагаа нь дата барьцаалж, мөнгө шаардахад чиглэдэг.
Цахим аюулгүй байдлын менежмент, заналхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг "HackManac"-ийн мэдээлснээр, аравдугаар сарын 30-ны өдөр тус эмнэлгийн цахим дата руу халдсан гэгдээд байгаа.
"SpaceBears" нь эрүүл мэндийн байгууллагуудад чиглэсэн, нууц, хувийн мэдээллийг хулгайлж, өндөр дүнгээр мөнгө шаарддаг бүлгэм. Хэрэв тэдний заасан хугацаанаас өмнө санал болгосон мөнгийг нь төлөхгүй бол бүх дата мэдээллийг цааш зарах эрсдэлтэй.
Тэгвэл дээрх асуудлын хүрээнд тус эмнэлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ажиллаж хяналт, шалгалт хийж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ийм мэдээллийг зүгээр ав гэсэн ч авах хүн олдох уу? эмнэлэгийн өвчтөнүүдийн түүх хэнд хэрэгтэй гэж?
ӨВЧТӨНҮҮДИЙН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ НУУЦ БАЙХ ЁСТОЙ. ТӨЛБӨР ТӨЛСӨН БАНКНЫ КАРТЫН МЭДЭЭЛЭЛ АЛДАГДСАН ГЭСЭН ҮГ. ТИЙМЭЭС НЬ ХАМГИЙН ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ ЭМНЭЛГИЙГ СОНГОСОН БАЙЖ МЭДЭХ ЮМ. БАС ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛААД НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД НЬ НЭВТРЭХ, ЗАЛИЛАН ЛУЙВАР ХИЙХ ОЛОН УЛСЫН ГЭМТ БҮЛЭГЛЭЛҮҮД БИЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ.
Чамд хэрэггүй, хэн нэгнийг дарамтлах, нэр төрд х�##�дах мэтэд хэрэгтэй учраас үнэд хүрч байна
Цагдаа хийх хэрэгтэй болохоос эд хамаагүй. Хувийн хэвшилд эд нэвтрэх эрхтэй ч үү үгүй ч үү ? Хувийн мэдээлэлд эд х�##�дах эрхгүй.