Интермед мөнгө төлөөгүй бол өвчтөнүүдийнх нь онош, шинжилгээний хариуг өнөөдөр дэлгэнэ

Интермед эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг Москвад төвтэй "SpaceBears" бүлгэм хакердаж, 280 мянган хүний хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэргийг хулгайлаад буй. Тус бүлгэмийн үйл ажиллагаа нь дата барьцаалж, мөнгө шаардахад чиглэдэг.
Цахим аюулгүй байдлын менежмент, заналхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг "HackManac"-ийн мэдээлснээр, аравдугаар сарын 30-ны өдөр тус эмнэлгийн цахим дата руу халдсан гэгдээд байгаа.
"SpaceBears" нь эрүүл мэндийн байгууллагуудад чиглэсэн, нууц, хувийн мэдээллийг хулгайлж, өндөр дүнгээр мөнгө шаарддаг бүлгэм.
Дээрх асуудлын хүрээнд тус эмнэлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хоёр хоногийн өмнө ажиллаж хяналт, шалгалт хийсэн.
Тэгвэл анх "SpaceBears" бүлгэмийн авсан Интермед эмнэлгийн үйлчлүүлэгчдийн мэдээллийг задруулж, өчигдрөөс ил байршуулж эхэлсэн. Тус мэдээлэлд эхний байдлаар өвчтөний овог нэр, утасны болон регистерийн дугаар мөн зарим үйлчлүүлэгчийнх нь дансны дугаар зэрэг багтаж байна. Тодруулбал энэ сайтад нээлттэй байршуулжээ.
Үүний дараа эл мэдээллийг хар захад байршуулсан этгээд “24 цагийн дараа өвчтөнүүдийн түүх болон шинжилгээний хариуг дэлгэнэ” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл тус эмнэлэг шаардсан мөнгийг нь өгөөгүй тохиолдолд үйлчлүүлэгчдийнх нь нууц мэдээлэл хар зах дээр ил болно гэсэн үг.
Тухайн үйл явдалтай холбогдуулж Интермед эмнэлэг хоёр ч удаа мэдэгдэл гаргаад буй бөгөөд сүүлд буюу өчигдөр үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчиж “өвчний түүх, шинжилгээний хариу зэрэг эмзэг мэдээлэл алдагдсан нь одоогоор тогтоогдоогүй” хэмээн мэдэгдээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Москвад очоол �##�чихья тэгээд дискийг нь устгачий тэгээд л боллоо харин эдгээр 280 мянган хүн тус бүр надад 1 сая төгрөг өгнө гэж амла.
Дэлгэнэ л биз дээ! Хүний өвчний түүх энэ тэрийг ер нь юунд нь нуудаг юм бол? Өвдөөл биз, эмчлүүлээл биз?
НЭГ ТАЛААР ЭНЭ ЭМНЭЛГИЙН ХААЛГАР ОРЛОО Л БОЛ МӨНГӨ ТӨЛӨӨД ЭХЭЛДЭГ МАНАЙ САРАНГЭРЭЛ АЖААГИЙН УЛНЫ ФРАКЦЫХАН ЭНЭ ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧҮҮЛДЭГГҮЙ МӨНГӨТЭЙ БАЯЧУУДЫН МӨНГИЙГ ЧААНА Л БИЗ ТЭГЭЭД ЯАДЫН УЛНЫ ХУЛГАЙЧУУДАД ТҮЙ Ч ХАМААГҮЙ ШҮҮ
Jiriin irgedd tvi ch hamagui delgen l biz
Дуарк Ивануудад мөнгө өгч харагдаач ХУЦ гэж хэл
хаха иванууд амьдарлана хэцүү монголд з�##�илан хийх гэж их оролддог болсон путлерийх нь байж байгаа царайг........... сайхан дэлгэчихгүй юу ямар хамаатайн