Сангийн яамны газрын дарга Б.Доржсэмбэдийг мөнгө угаасан, хөрөнгөжсөн хэргээр шалгаж эхэлсэн үү

Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Доржсэмбэд хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн үү гэдэг асуудал үүсээд байна. Түүнийг мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх асуудлаар шалгаж байгаа гэх мэдээлэл гараад буй юм.
Эрүүгийн хуулийн
- 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/,
- 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д заасан заалтаар тус, тус буруутгаж буй бололтой.
-ХОМ: 721 саяын үл хөдлөх хөрөнгө, 133 саяын автомашин, 195 саяын хадгаламжтай-
Нэн түрүүнд түүний хөрөнгийн мэдээллийг харж үзье. 2019 оноос АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлж эхэлжээ.
- Өөрийнх нь орлого: 2019 онд 402.7 сая байсан бол 2023 онд 111 сая гаруй болжээ
- Гэр бүлийн орлого: 2019 онд 6.1 сая байсан бол 2023 онд 68.7 сая болжээ.
- Орон сууц: нийт 721.5 сая төгрөг бүхий нийтийн орон сууц 3, авто зогсоол 1, дуусаагүй барилга 1 байдаг.
- Автомашин: 2019 онд 78 сая, 2023 онд 133 сая болж өссөн байна
- Газар: 5 сая
- Үнэт эдлэл: 100 сая
- Хадгаламж: 2019 онд 490 сая, 2023 онд 195 болж буурчээ.
-ТЕГ-ын хэлтсийн дарга Л.Батцэцэгтэй хамт хагас тэрбумын зээл авчээ-
ТЕГ-ын Улсын төсөв орлого хяналтын газрын хэлтсийн дарга Л.Батцэцэгтэй хамт "Голомт"-оос зээл авчээ. Зээлийн хэмжээ нь 2019 онд 414,408,000 төгрөг байсан бол 2023 онд 422,408,000 болж нэмэгдсэн байна.
Б.Доржсэмбэд “Интеко” ХХК, “Сант илч” ХХК, “Монголын Финтек групп” ХХК зэрэгт хувь эзэмшдэг.
Интека ХХК: Зар сурталчилгаа, худалдаагы зуучлал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид Батсангээгийн Доржсэмбэд хувь эзэмшдэг. Б.Доржсэмбэтэй хамтарч их хэмжээниий зээл авсан ТЕГ-ын Улсын төсөв орлого хяналтын газрын хэлтсийн дарга Л.Батцэцэг мөн эл компанийн хамаарал бүхий албан тушаалтан аж. Мөн Лхамсүрэнгийн Ариунболд, Нямсангийн Мөнхбат гэсэн хүмүүс хувь эзэмшдэг.
Интеко нь Шивээт-Өргөө ХХК, Энержиплас ХХК, Энержи плас инженеринг ХХК, Бүрэндулаан ХХК зэрэг компаниудад хувь эзэмшдэг аж.
Сант илч ХХК: Гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид Б.Доржсэмбэд Буянтогтохын Нямаа, Чогсомын Мөнхбаяр нарын хамт хувь эзэмшдэг.
-Сангийн яаманд арав гаруй жил ажиллажээ-
2016 оноос өмнөх Засгийн газрын үед Эгийн голын усан цахилгаан станцын төслийн удирдах хорооны гишүүнээр ажиллаж байжээ.
Дараа нь Сангийн яаманд Нэгдсэн төсвийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Орлогын хэлтэс, Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. 2016 оноос Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын даргаар ажилласан аж. Энэ үедээ Төрийн банк болон “Эрдэнэт” үйлдвэрт давхар Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан.
Харин одоогийн албан тушаалдаа 2018.03.01-нд томилогдсон байна. Түүний удирддаг Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар нь Дотоод аудит, хяналт шинжилгээний үнэлгээний хэлтэс, Санхүүгийн хяналт шалгалтын хэлтэстэй. 2022 оны шилдэг дотоод аудитороор шалгарсан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн ч нэг өдөр ингэж идсэн уусан нь илрэхээр байсан юм аа
ХҮРЭЛСҮХЭЭ ОЮУНАА ТА НАР МЭРЭГЖЛИЙН ХУЛГАЙЧ НАРЫН УЛСЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН ХУРАЛДУУЛЖ ХАМААГҮЙ ЧААХГҮЙ БАЙХ ТАЛААР ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭХГҮЙ БОЛ ЭНЭ АЛИНГАА АЛДЛАА ШҮҮ.ХУЛГАЙ ХИЙХГҮЙ НОВШ ЕРӨӨСӨӨ АЛГА БАЙНА ШҮҮ ДЭЭ ЯАНАА ЯАНА ЭНЭ ТӨСӨВИЙН МӨНГИЙГ ЯАХ ЮМ.БИД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУДАА ТЭЖЭЭГЭЭД БАЙХААР УЛС ЯАЖ ХӨГЖИХ ЮМ ИРГЭД ЯАЖ ЯДУУРЛААС ГАРАХ ЮМ
олйгомжтой. ямар үр дүнгүй,цаасан пээр хэрэгжсэн хирнээ 722,0 сая ам доллар ч билүү 722,0 тэрбум төгрөг ч билүү зарцуулсан Эгийн голын усан цахилгаан станцаас л идэж уусан байхдаа.
илэрсэн нь их юм
MGL.d mungu ugaahad yl avahguiee , dajgui ugaagaad hedhen sayaar toguulsan bolood bayjaad bdg ym , banknii talaar gishuun Enhbayriin heleltsuulegt barag olonh n ugaasan heregt tatagdaj bgd hedehen sayaar torguulaad tsodoisoniig ard temen bugd medsen bizdee ? ene nuhur tednees l turshilagajij hiijee .
Компани нь ашигтай ажилладаг бол хүн ашиг олж орлого өсч л таарна. Хууль ёсных бол яадгийн. Соци�##�ист нийгэмд амьдарч байгаа биш.
Муур багш нь хулгайлсан мөнгөнөөс нь хувь аваад л хэрэгсэхгүй болгож бгаа нь улсыг �##�ж байна шүү дээ!!!
Ажлыг нь авах гэсэн ажиллагаа байхоо, энэ хүн тийм хийх хүн биш
Ёстой муу хүн. Мөнгөний асар сонирхолтой.