Гадаад

ОХУ-ын хилээр нэвтрэхдээ биометрийн мэдээллээ өгнө

ОХУ-ын Засгийн газрын тогтоолоор 2024 оны 12-р сарын 1-ээс 2026 оны 6-р сарын 30-ны хооронд тус улсын томоохон нисэх онгоцны буудлууд болох Шереметьево, Домодедово, Внуковогоор нэвтэрч буй гадаад дотоодын иргэний биометрийн мэдээллийг авна гэв.

Мөн ирэх оны 6-р сарын 30-аас 2026 оны 6 сарын 30 хүртэл тус улсын хилээр нэвтрэх гадаадын иргэн, харъалалгүй хүмүүс цахимаар урьдчилсан бүртгүүлснээр биометрийн болон хувийн мэдээллээ өгөх аж. Биометрийн мэдээллээр дамжуулан гадаадын иргэн, харьяалалгүй хүний мэдээллийг цахим хэлбэрт оруулах зорилготой хэмээжээ.

ОХУ-ын Дижитал хөгжлийн яам 2024 оны арванхоёрдугаар сараас ОХУ-ын хилээр нэвтэрч буй гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийн биометрийн мэдээлэл авах туршилтын саналыг өмнө нь дэвшүүлж байсан бөгөөд ийнхүү хэрэгжүүлж  эхэлсэн байна.

Эх сурвалж: Аsiarussia

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинgajig
Зочинgajig
11 сар 15, 2024 23:46

Dahij oros yavahgui ee

mash zuv
mash zuv
11 сар 16, 2024 10:37

Oros ruu yvah humuusiin too nemegdseer bna.delhiin divaajin bolson doo

Зочин
Зочин
11 сар 16, 2024 10:59
Reply to  mash zuv

Оросруу ацаа хийж явахав. Ояануудаас өөр явдаг хүн байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button