Эдийн засгийн мэдээ

Монгол Улсын 2023 оны ТОП-100 ААН-тэй танилц

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ жил бүр хамтран “ТОП-100” ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг өнөөдөр буюу энэ оны 11 сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

2023 оны ТОП-100 ААН-ийг "Оюу Толгой" компани тэргүүлж, сүүлийн хоёр жил дараалан тус жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна.

“ТОП 100” ААН-ийг эрэмбэлэхэд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран ажилласан аж.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн оруулж буй  хувь нэмэр 2023 онд өссөн үр дүнтэй байна.

ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 11.4 их наяд төгрөгөөр өсөж 50.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73 хувьтай дүйж байна. Харин төлсөн татварын хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 29 хувь болж байгаа аж. Дээрх компаниудад ажиллагсдын тоо 83.7 мянга буюу нийт ажлын байрны долоон хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос нэг хувиар өссөн байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэ өөрсдөө тогтоож ард түмнийг шулдаг компаниуд л байна даа.

Зочин
Зочин

Эрджнэт үйлдвжр ороогүй юм уу

Tumur
Tumur

Үргэлж ,насаараа "АШИГГҮЙ"-ажилладаг, �##�дагд�##�тай тайлан өгдөг, НЭГ ч ₮-ний татвар өгдөггүй рио тинто нэгд орно гэхээр "жинхэнэ"-татвараа өгвөл Монгол тасарах юм байн�##�даа , рио тинто СӨНӨ.

Холбоотой мэдээ

Back to top button