Нийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

Аутизмтай хүүхдүүдийн 70 гаруй хувийг эрэгтэй хүүхдүүд эзэлж байна

Манай улсад тэр дундаа сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэг өндөр түвшинтэй байна.

Тодруулбал,

  • 2019 онд 262 хүүхэд /Эрэгтэй 203, Эмэгтэй 59/
  • 2020 онд 211 хүүхэд /Эрэгтэй 178, Эмэгтэй 33/
  • 2021 онд 240 хүүхэд /Эрэгтэй 190, Эмэгтэй 50/
  • 2022 онд 702 хүүхэд /Эрэгтэй 526, Эмэгтэй 176/
  • 2023 оны эхний 10 сарын байдлаар 679 хүүхэд /Эрэгтэй 531, Эмэгтэй 148/ тус эмгэгээр өвдсөн байна.

Үүний 79 хувь нь эрэгтэй хүүхэд байгааг эмч нар онцолж байгаа юм. СЭМҮТ-ийн захирал Г.Анхбаяр энэ асуудлын талаар, "АХЭ-ээр сүүлийн жилүүдэд өвчилж буй хүүхдүүд нэмэгдэж байгаа. Нэн ялангуяа 2-4 насандаа их оношлогдох болсон. Энэ нь нөгөө талаараа тус эмгэгийг эрт илрүүлж, оношилдог болсонтой холбоотой. Нийт өвдсөн хүүхдүүдийн 79 хувь нь хот суурин газраас оношлогдож байгаа бөгөөд хөдөө орон нутагт энэ төрлийн эмгэгийг оношлох бололцоо муутай холбоотой гэж харж байна. Мөн энэ төрлийн эмгэгээр өвдсөн хүүхдүүдийн 70 гаруй хувийг нь эрэгтэй хүүхдүүд эзэлж байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, судалгаа шинжилгээг үргэлжлүүлж байна" гэлээ.

Аутизмын хүрээний эмгэг (АХЭ) бол хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч боловсруулах чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг юм. Аутизмын шалтгааны талаар одоогоор шинжлэх ухаан нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байгаа юм. Тархины үйл ажиллагаатай холбоотой, тархины хөгжилд нөлөөлдөг биологийн шалтгаантай учраас аутизмтай хүн насан туршдаа аутизмтай хэвээр байдаг.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button