ЭДИЙН ЗАСАГ

"Moody`s агентлаг" Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B2 тогтвортой" болгож ахиулснаа зарлалаа

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody`s агентлаг 2021 онд манай улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр хадгалж, төлвийг “тогтвортой” болгож ахиулсан билээ. Өнөөдөр тус агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В2” түвшин буюу “тогтвортой” болгож дахин ахиулснаа албан ёсны сайтдаа зарлалаа.

Энэ онд нүүрсний, ялангуяа БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр уул уурхайн салбарын экспорт сайжирсан. Үүнийг дагаад энэ онд нүүрсний борлуулалтаар экспортын хэмжээг түүхэн дээд түвшинд хүргэнэ хэмээн зорьж буй.

Есдүгээр сард зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын “Fitch” агентлагаас Монгол Улсыг гадаад өрийн дарамтаа бууруулж, валютын нөөцөө тогтмол нэмэгдүүлсэн, санхүүгийн сахилга батын сахисан зэрэг үндэслэлээр зээлжих зэрэглэлийг "B+ тогтвортой" түвшинд хүргэснээ зарласан билээ. Мөн үүний дараа Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “S&P” агентлагаас манай улсын 2024 оны зээлжих зэрэглэлийг “В+ эерэг” болж сайжирсныг мэдэгдсэн юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button