Д.Ганбаяр: Өмгөөлөгч Г.Батбаяр агсан мөрдөгч Ц.Батцэнгэлд эрүүдэн шүүгдсэн талаараа гомдол гаргаж байсан

Өмгөөлөгч Г.Батбаяр 2024.04.26-нд автомашиндаа нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Өчигдөр /2024.11.20/ Төрийн ордонд болсон “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголд Хүний эрхийн хорооны Д.Ганбаяр Г.Батбаяр агсны тухай хөндөж ярив. Тэрбээр, "Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр эрүүдэн шүүгдсэнээс болоод хорвоогийн мөнх бусыг үзсэн" хэмээсэн тул ярилцлаа.
-Г.Батбаяр агсныг анх худал мэдээлэл тараасан гэж яллагдагчаар татаж байгаад дараа нь олон хэрэг нэмж буруутгасан-
-Г.Батбаяр агсныг эрүүдэн шүүлгүүлж байсан талаар та олон нийтэд хандаж ам нээлээ. Нэлээн олон хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан гэдэг мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Г.Батбаяр агсан миний өмгөөлөгчөөр ажиллаж байлаа.
Анх тэр хүнд Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтаар хэрэг үүсгэн шалгаж байсан. Тэр нь өөр нэртэй фейсбүүк хаягаас бусдын нэр төлд халдсан, худал мэдээлэл тараасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэн юм билээ. Талийгаач "Өөрийгөө биш гэдгийг хэлж, тийм зүйл хийгээгүй" гэх тайлбараа цаг тухайд өгч байсан.
Мөрдөн байцаах албаны Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Ц.Батцэнгэл шалгаж байсан. Прокуророос нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулсан эсэх нь тодорхойгүй. Гэрт нь очиж нэгжлэг хийсэн байдаг. Компьютерээс нь файл авсан юм билээ. Дараа нь хэд хэдэн хэрэг нэмж үүсгэсэн байсан.
-Ямар хэргүүдэд ямар үндэслэлээр буруутгаж, нэмж шалгасан юм бэ?
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн
- 13.5 дугаар зүйлийн 1
- 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
- 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
- 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг
- 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар мөрдөн байцаалт явуулж байсан юм билээ.
-Чухам ямар шалтгаанаар, яагаад ингэж олон зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж, дарамтлах болов гэдэг хардлага бий юу?
-Хэд хэдэн эрүүгийн зүйл заалтаар гомдол гаргасныг шалгаж өгнө үү гээд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Харамсалтай нь энэ асуудал явагдаагүй.
Надад ярьж байснаар бол анх 2017 оноос эхлэлтэй гэдэг бил үү дээ. Шадар сайд С.Амарсайханы эсрэг хүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн. Тодруулбал, түүнтэй холбоотой ямар нэгэн нүүрсний орд газрын хөрөнгө оруулагч тал буюу БНХАУ талынх нь өмгөөлөгчөөр ажиллаж байсан гэдэг. Үүнээс болж хувийн өс хонзонгийн асуудал үүссэн гэж ярьдаг юм билээ. Энэ асуудлын дараа буюу 2019 онд Г.Батбаяр агсны өмгөөлөх эрхийг нь түдгэлзүүлсэн үйл явдал болсон. Шадар сайд С.Амарсайханы нөлөөтэй гэгддэг. Ингээд төд удалгүй Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтаар буруутгасан асуудал эхэлсэн.
-Өөрийг нь эрүүдэн шүүсэн гэж үзэж мөрдөгч Ц.Батцэнгэлийн талаар амиа алдахаас хэдхэн хоногийн өмнө Хүний эрхийн хороонд гомдол гаргасан-
-Амиа алдахаас хэд хоногийн өмнө Хүний эрхийн хороонд өргөдөл гаргасан гэсэн. Тухайн өргөдөл нь ямар агуулгатай байсан юм бэ?
-2024.04.20-ны өдөр надтай уулзсан. Уулзаад нөхцөл байдлуудаа хэлж байсан юм. Г.Батбаяр агсан 2024.04.22-ны огноотойгоор Хүний эрхийн хороонд өргөдөл гаргасан.
Энэхүү өргөдөлд, талийгаач ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн мөрдөгч, хошууч Ц.Батцэнгэл, хэлтэсийн дарга н.Баянмөнх нартай холбоотой. Хийгээгүй гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа хүнлэг бус, хэрцгийгээр хандаж, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн, хуурамч нотлох баримт бүрдүүлэх, өөрчлөх, устгах, хуурч мэхлэх зэрэг маш олон аргыг хэрэглэн эрүүдэн шүүсэн. Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл ангиар хэрэг үүсгэж, гэрт нь нэгжлэг хийнэ Screenshot хийсэн зураг, сэтгүүлчийн ажлын компьютер дээр үлдээсэн файлыг нотлох баримтаар авсан. Чингэлтэй дүүргийн прокурор Эрүүгийн хуулийн 17.6.1, 13.5.1 дэх заалтаар хэрэг үүсгэн сэтгэл санааны гүн хямралд оруулсан. Улстөрчдийн захиалгаар ажилладаг мөрдөгч, хошууч Ц.Батцэнгэлд хариуцлага тооцно уу" гэсэн агуулга хөндсөн байсан юм билээ.
Хэд хоногийн дараа "Өргөдлийнх нь хариу юу болж байна" гээд залгатал утсаа аваагүй. Цуг ажилладаг өмгөөлөгч рүү нь залгахад "Бид нар хайгаад олдоггүй" гэдэг зүйл яриад байдаг. Тэгээд л харамсалтай мэдээ дуулсан даа.
-Мөрдөгч Ц.Батцэнгэлтэй холбоотой байжээ?
-Эрүүгийн хуулийн 13.14 дэх зүйлийг яагаад Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгасан нь хачирхалтай. Мөрдөгч Ц.Батцэнгэл намайг бас эрүүдэн шүүж байсан. Прокурор яах аргагүй хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Дараа нь Tac.mn сайтын сэтгүүлч М.Баярмааг эрүүдэн шүүсэн.
Г.Батбаяр агсныг эрүүдэн шүүсэн гэж үзэж байгаа. Түүнээс болж бүхэл бүтэн гэр бүл нь сүйрчхээд байна шүү дээ. Охин нь өнөөдөр Монголд ирж чадахгүй нөхцөл байдалтай байна.
-АТГ-т хүртэл эрүүдэн шүүгдсэн асуудлаараа хандсан гэдэг. Харамсалтай нь хууль хяналтын байгууллагууд анхаараагүй гэдэг асуудал байж болох уу?
-"Мөрдөгч Ц.Батцэнгэл намайг эрүүдэн шүүгээд байна" гэж хандаж байсан юм билээ. Харамсалтай нь хэрэг үүсгэхээс удаа дараа татгалзаж байсан.

-Охин Б.Ариунзаяаг нь дагаж мөшгиж, зохиомол хэрэгт холбох замаар аавыг нь дарамталдаг байсан-
-Талийгаачийг охин Б.Ариунзаяагаар нь дамжуулан айлган, дарамталж байсан гэж ярьсан тань анхаарал татаж байна?
-Хамгийн гол нь талийгаачин охин Б.Ариунзаяа 2021 оноос дагаж мөрдөж эхэлсэн. Улмаар охиноор нь дамжуулан айлган сүрдүүлж байсан. Зургийг нь авч тодорхой бус хаягаас аав руу нь явуулаад "Охин чинь энд явж байна, тэнд сууж байна" гэдэг байсан байгаа юм. Г.Батбаяр агсан энэ талаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж байсан боловч, шалгаагүй. Шалгагддаггүй.
Кофе асгасан гэх асуудал гараа биз дээ. Энэ нь 2022.03.01-ний үйл явдал. Зориудын өдөөн хатгалага буюу зохиомол зүйл.
-Тийм үү?
-Охин өдөр цайны цагаар "Шангри-Ла"-д кофе ууж, дипломоо бичиж байна" гэсэн агуулгатай пост өөрийн инстаграм хуудсандаа оруулсан. Удалгүй хэсэг хүүхдүүд хүрч ирж, хоргоож эхлэсэн гэж байгаа юм. Ганцхан охины эсрэг гурвуулаа бичлэг хийж хийгээд. Тавилттай. Сүүлд нь хөрчихсөн кофе асгасан болж таарч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим орчинд тархсан. Нэр төрд нь зохион байгуулалттайгаар халдсан хэрэг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ч бил үү бас нэг хэрэг үүсгэсэн. Олон нийтийн газар явж байтал бас өдөж, "Хүн татаж унагасан" гэх хэрэгт холбогдуулсан. Энэ бүхэн аав руу нь чиглэсэн ажиллагаа байсан гэдэг. Эрүүдэн шүүлтийн бас ноцтой нэг хэлбэр мөн.
Сүүлдээ тэр хүнийг Монголд амьдрах аргагүй болсон. Талийгаач охиныгоо гадагшаа явуулахаас өөр аргагүй нөхцөл байдалтай нүүр тулсан. Надад албан ёсоор энэ талаар мэдээлэл өгч байсан.
-Б.Ариунзаяа охинтой холбогдсон уу?
-Охин одоо ч надтай холбоотой.
-Яаж амиа алдсаныг нь одоо хүртэл тогтоолгож чадахгүй байна-
-Амиа алдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа одоо ямар шатанд явж байгаа вэ?
-Одоог хүртэл энэ хүнийг яаж нас барсныг тогтоолгож чадахгүй байгаа. Амиа алдсан асуудлыг нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгасаар байна. Гэм буруутай этгээд тогтоогдсон зүйл алга. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй гэдэг шалтгаанаар хэрэг нь хаагдаагүй хэвээр үргэлжилж байна.
-Шүүх шинжилгээний дүгнэлт юу гэж гарсан бэ?
-Гэр бүлийнх нь хүнээс асуусан. "Хэрэг нь одоо болтол хаагдаагүй байгаа" гэсэн. Мөрдөн байцаагч нь солигдсон гэдэг шалтгаанаар. Дөрөвдүгээр сараас хойш бүтэн долоон сар өнгөрчихлөө. Хурдан тогтоогоочээ. Хаахгүй байж байгаад "Мөрдөн байцаалтын нууц задруулсан" хэргээр хэн нэгэнд ял өгөх гээд байгаа юм уу. Хэвлэлд яриа өгсөн дүүг нь хүртэл айлгасан байсан. Хохирогчийг нэмж хохироосоор. Эрүүдэн шүүлт байсаар байна.
-Хамгийн сүүлд хэнтэй уулзсан нь тодорхой болсон уу. Ар гэрийнхэнд нь энэ тухай таамаг, сэжиг бий юу?
-Нас барахаасөа өмнө ч юу байх вэ. Тэмцэгч Цэгмэдтэй уулзсан гэдэг. Энэ турай Цэгмэд өөрөө хэвлэлд ярьж байсан. Мөн Түвдэнбалжир болон "Босоо хөх Монгол"-ынхонтой уулзсан гэсэн.
Видео гэрээслэл үлдээсэн гэж яригддаг. Үнэн, худал эсэхийг мэдэхгүй. Түүн дээр чухам юу ярьсныг нь би мэдэхгүй байна.
-Хууль, цагдаагийн байгууллагаар хэн явж хөөцөлдөж байгаа вэ?
-Төрсөн дүү нь. Би Хүний эрхийн дэд хороонд хэргийг шалгуулж, шийдвэрлүүлж өг гэж өргөдөл гаргасан. Авч хэлэлцэнэ гэсэн хариу өгөөд байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Самарсайхан самрах байхөө. Монголд мөнгөтэй хүн бусдын хувь заяаг шийдээд бнаа гэдэг чинь шударга бус зүйл газар сайгүй бнаа гэсэн үг.
Одоо хүний толгой дээр хүйтэн ч хаиаагүй кофе асгасан хүн хэлмэгдснн болох гээд байна уу. Х�##�уун ч бай хүйтэн ч бай үйлдэл нь маш буруу �##�баар хорлох гэсэн сэдэлтэй. Больж үз. Ингэж ярив�##� чи амжилтанд хүрэхгүй. Тэр хэсгээ хамч ярвсан бол үнэмших шахлаа. Эцэг нь бол �##�уулсан байх. Тийм амархан амиа хорлохгүй. Хэн �##�сан �##�уулсан байж болохыг олох орчин үед үнэхээр амархан. Ямар ч байсан ажил мэргэжилтэй нь холбоотой. Эцэг нь бас сайхан хүн байгаагүй гэхдээ бусад холбогдолгүй зүйлийг хасч хэн түүнийг яагаад �##�ав �##�уулав гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Буу ашигласан болохоор олоход амархан. Энэ бол эзнийг нь олоход хэцүү хэрэг биш. Дотроосоо мэдээллээ �##�дахгүй бол амархан.
Хэдийгээр тэр охин буруутай ч гэсэн аавынх нь эсрэг өдөөн хатгах ажил явуулсан баримттай л юм бна. Томчууд өөрсдөө өширхөх, хорлох гэсэн хүнээ хорлож чаддаг л юм бна. Пялдага царайлсан тэд үнэ мөнгөөрөө хэргээ хаацайлж чаддаг улс. Ер нь харж байхад дээрэлхүү маягийн царайтай хүн шүү дээ. Яаж явж шадар сайд болдог нь сонин. Чадвар тааруу л юмнууд төр зайдагнаад ирэхээр ямар ч итгэл төрдөггүй л юм бна. Хаана ч билээ бас л уулын аманд бсан айлуудыг нүүлгэж өөрсдөө 0,5 га га газраа хэд дахин томруулж биелэгжүүлгээ харуулах үйлдлээ харуулсан. Ингэж л төрөөс бат�##�сан хуулиа өөрсдөө зөрчдөг цээж баян шун�##�тай зарим улс төрчид байгаа нь шившиг... ТӨРИЙГ ИДЭХ ТҮШМЭЛ ДОТРООСОО гэж энэ дээ:
Ганц удаагийн үйлдэлтэй хүн биш. Тухайн үед мэдээгээр охин нь хэдэн удаа зөрчлийн хуулиар торгуулж байсныг зарлаж байсан. Хэт олон удаа байсан ба өөр орны шүүгч байсан бол хэзээ ч хууль мөрдөхгүй байна гээд хорих ял руу шилжүүлчихсэн байх байсан.
Эцэг нь 29-р сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эсрэг зогсож байсныг мартаагүй л байна. Охин нь �##�ь улс руу оргон �######�сан. Очсон газар нь гэмт хэрэг тоо томшгүй удаа үйлдэж байсныг нь мэдэхгүй хэрэг үү.
Одоо ч тэгээд юуг ч яаж ч гуйвуулж бурдаг болж дээ хөөрхий, зохиомол энэ тэр ч гэх шиг, жоохон хүн үнэмшихээр юм ярьмаар юм. Өөрөө асууд�##�д орооцолдож ш�##�гагдаж тэрэндээ Хувийн дургүйцлээ өөр хэрэгт хольж ирээд бурж байна аа, бусдын нэр төрийг зарлаж, гүтгэж байгаа нь Хувь хүний нэр төрд х�##�дсан гэмт хэрэг биш үү.
Хүн биш ороолон байсан, хорвоо даагаагүй дээ