Улс төрийн мэдээ
Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг дэмжлээ

УИХ дахь АН, МАН-ын бүлэг өнөөдөр /2024.11.22/ 10.00 цагт хуралдаж, 2025 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Улмаар хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсэн билээ.
Тиймээс холбогдох байнгын хороод хуралдаж, санал, дүгнэлт гаргахаар болсон юм. Үүний дагуу Төсвийн байнгын хороо хуралдаж Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг дэмжлээ. Одоо Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар хуралдана.
Үргэлжлүүлэн 15.00 цагт УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.