СПОРТ

БНХАУ-ын тамирчид ундааны сав шидсэн монгол иргэнд гомдолгүй гэжээ

Монгол Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудаа хийж буй. Манай баг өнгөрсөн долоо хоногт Японы Уцуномия хотод тус улсын шигшээ багтай тоглож, 93-75-ын харьцаатайгаар хожигдсон.

Харин өчигдөр /2024.11.24/ БНХАУ-ын нэгдүгээр шигшээ багийг эх орондоо хүлээн авч тоглов. Тоглолт 52-90-ийн харьцаатайгаар буюу зочин багийн тэргүүллээр өндөрлөсөн.

Тус тоглолтын үеэр БНХАУ-ын тамирчид руу үзэгчдийн суудлаас ундааны сав шидсэн тохиолдол гарав.

Энэ асуудлаар тодруулахад "Тухайн иргэнийг танхимаас гаргасан. Хамгаалалтад Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байсан учраас хамтарч ажилласан. Ямар нэг хариуцлага тооцоогүй. Бид БНХАУ-ын баг, тамирчдаас албан ёсоор уучлал гуйсан. Тэд гомдолгүй гэдгээ илэрхийлсэн" гэлээ.

Уг тоглолт эхлэхээс нэг хоногийн өмнө Монгол Улсын шигшээ багийн ахлагч Б.Билгүүн,

"Хятад улсын шигшээ баг Монгол улсад хүрэлцэн ирсэнтэй холбоотойгоор сагсан бөмбөг сонирхогч та бүхэнд анхааруулах зорилготой нэг хүсэлт уриалгыг хэлэх гэсэн юм аа. Шигшээ багаа дэмжихээр Монголд амьдардаг хятад иргэд болон оюутан залуучууд маргаашийн тоглолтод нэлээдгүй ирэх хандлагатай байна. Тийм учраас манай Монголчууд маань Хятадын шигшээ баг болон багаа дэмжихээр ирсэн хятад иргэдэд хүндэтгэлтэй хандаж, соёлтой байхыг уриалах гэсэн юм" хэмээн уриалж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
11 сар 25, 2024 13:01

Дураараа авирлагчдад хууль үйлчлэх хэрэгтэй байгаам даа даан ч дээдсүүд нь буруу гарын хүмүүжилтэй учир юм хэлж чадахаа байчихсан юм

Ахмад сагсчин ам АяаЗочин
Ахмад сагсчин ам АяаЗочин
11 сар 25, 2024 13:01

ЗА ХӨӨРХИЙ МИНИЙ МОНГОЛНУУДАА ЭНЭ ИХ СҮРТЭЙ АСУУДАЛ БИШ МОНГОЛ БАГИЙХАА ТӨЛӨӨ ДОРОО НОЙТОГНОСОН НЭГ МУУ НУСАН ЧАВХ Л БАЙГААШТЭЭ.ТЭГЭЭД Ч СПОРТЫН ХОР ШАР ГЭЖ НЭГ ЮМ БАЙНА АГАА НЬ ХААДС н БАГТАЙ ТОГЛОЖ БАЙГААД ШАХААД ЁВРООД БАЙХААР НЬ НАМ ЦОХИЖ УНАГААГААД ТАТАЖ БОСГОЖ ИРЭЭД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТОГЛОЖ БАЙЛАА ДЭЭР ҮЕИЙН ТАМИРЧИД ГОНГОНОХГҮЙ ХОЁУЛАА ПИВОДООД ЭМЭГТЭЙ БАГИЙХАА НЭГ ОХИНЫГ ЮУ ЯАЧИХААД Л ТАРСАН.ИЙМ Л БАЙДАГ ЮМ МИНИЙ ҮЕИЙН САГСЧИД БОЛ ШУУД ХИЧЭЭЛЭЭСЭЭ ИРЭЭД Л АЛАЛЦАНА ЯДРАХГҮЙ ЭЦЭХГҮЙ ЦУЦАХГҮЙ ЖИНХЭНЭ ҮЗДЭГ БАЙЛАА АГАА НЬ ЦАМХАГИЙН МЭРГЭН БУУЧ БАЙЛАА 3 БОЛ АЛДАЖ ҮЗЭЭГҮЙ Л ГАР ШҮҮ.5 ЧУЛУУДАХАД 6 ГООЛЬ ОРУУЛДАГ МОНГОЛДОО АНХ УДАА ТОХСОН ЭРЭЛХЭГ ГАР ЯВЛАА ГЭЖ....

Зочин
Зочин
11 сар 25, 2024 13:39

Хужааиин ирлииз хурлиизуудл хорчин юм бишүү

Лол
Лол
11 сар 25, 2024 13:53

Ундааны сав шидсэн новшийг олж �##�ах хэрэгтэй

Зочин
Зочин
11 сар 25, 2024 14:38

Юу нь сүртэй шидээ л биз дээ Израйль Европын хаана ч очиж тоглосон �##�уулах шахаж байгаа биз дээ ундааны сав гайгүй шүү �##�ахгүй байх

Зочин
Зочин
11 сар 25, 2024 15:47

Тэнэгээ харуулж байгаа юм даа �####�

Зөнч
Зөнч
11 сар 25, 2024 16:54

Дураараа дургигчид хөдөө бол бүр гаарч байна аа,ялангуяа бөх нэртэй юмнууд-хууль ялгавартай хэрэгждэгийн илрэл

Зочин
Зочин
11 сар 26, 2024 20:19

Хятадыг үзэн ядах үзлийг төр барьж буй дээсүүд д�##�дуур дэмжээд өөгшүүлээд байдгаа больж, 1960-аад оны сүүлээс оросуудын суулгаж өгсөн энэ үзлээс бүр мөсөн татг�##�захыг нийт иргэддээ ил тод ури�##�ж үлгэрлэмээр байна шүү!!! 21-р зуунд бид жаахан ч гэсэн ухаан гаргаж, урд хөршийн хөгжлийн татлагыг өөртөө ашигтайгаар ашиглахыг бодохгүй бол болохоо болилоо шүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button