СПОРТ

Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа нэгдүгээр сарын 25-нд Монголд хийнэ

МУГТ Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын 11 дэх тулаан сарын өмнө болсон. Тэрбээр нэг ч ялагдалгүй яваа амжилтаа бататган дахин ялалт байгуулаад буй. Тодруулбал,  Флорида мужийн Плант хотод Пуэрто Рикогийн боксчин Фрэнси Фортунатогтай тулалдаж тивийн бүсийг эх орондоо авч ирсэн.

Үүний дараа түүний 12 дахь тулаанаа хаана хийх нь спорт сонирхогчдын анхаарлыг татаад байгаа. Эл асуултад тэр өөрөө хариулт өгч Монголд хийхээр болсноо зарласан бөгөөд урьдчилсан байдлаар 2025 оны нэгдүгээр сарын 25-нд товлогдоод байна. Харин өрсөлдөгчөө тодорхой болгоогүй хэвээр. Таамаглаж буйгаар энэ төрөлд эхний аравт жагсаж байгаа аль нэг тамирчныг рингнээ дуудна гэгдэж буй.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
0501
0501

zodood ug duu mini demjdeg shuu

Холбоотой мэдээ

Back to top button